Цэцэг оноогүй бороо : Боржигины түүхэнд холбогдох хоёр зүйлийн тодруулга
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Боржигины түүхэнд холбогдох хоёр зүйлийн тодруулга

а Жанжин чойр гэж юусан билээ 

 Говьсүмбэр аймгийг шинэ нэрээр нь бус Чойр гэдгээр нь ярьж хэлэлцдэг мэддэг хүмүүс олон бий Тэр ч бүү хэл Жанжин Чойр  гэж халх даяар түгсэн бараг л амны уншлага  мэт хэллэг олон түмний дунд ихэд тархсан  болой Эл хэллэг нэр ийг тайлбарлавал ийн буюу Сэцэн хан аймгийн Боржигин цэцэн вангийн хошууны үндэс суурь 1691 онд тавигдсан түүхтэй Анхны Засаг  эрхбэйл Дамбадашийн Цэвдэнгээс хойш 9 ноён угсаа залгамжилсаныг түүхэн сурвалжуудад  тэмдэглэсэн байдаг (С Чулуун 30 )

Гуравдугаар удаа Залгамжилсан Гончигжавын ахмад хөвүүн Дагдандорж  засаг төрийн  бэйл хэргэмийг  үе улиран тасралтгүй залгамжилсан  нь Тэнгэрийг тэтгэсний  46 дугаар он болой Мөн онд Сэцэн хан аймгийн туслагч жанжины  тушаал хүлээжээ Үүнээс хойш Дагдандоржийн Намжилдорж ( Сайшаалт Ерөөлтийн 12 дугаар онд )  Намжилдоржийн Гончигжав 9 Төр эргэлтийн 25 дугаар он) болон Гунгаадоржийн Цэрэнсандув  (Түгээмэл  Элбэгтийн  11 дүгээр он )  нар туслах жанжины тушаалд талбигджээ ( Ш Сонинбаяр 9 -10)  Эдгээр ноёд цөм бэйл  хэргэмтэй байснаас хавь ойрд Боржигин жанжин бэйлийн хошуу  гэж нэршсэн 

Харин 1754 онд Баруун Чойр  1778 онд Зүүн Чойрын хийд байгуулагдсан аж Энэ хоёр хийд бол  Боржигин хошууны гол хийд бөгөөд гүн ухааны онол Чойрын ном  судлалдаг газар байв Ер нь 18 - 20 зууны үед Монголд байсан олон сүм хийдүүдээс Боржигины хоёр Чойр, Их хүрээний Чойр дацан  Түшээт хан аймгийн  Дайчин бэйсийн хошууны Дэлгэрийн Чойр ( одоогийн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг Бага газрын чулууны энгэрт байсан ) л хамгийн нэрд гарсан нь билээ 

 Баруун Чойр ( Гандандаржаалин)   нь Мушгиа  Занданд  (Дундговь Цагаандэлгэр сум) Зүүн Чойр( Балдандашгоманлин ) нь Марцын хоолойн  Мандалын  таван хад  (Говьсүмбэр Сүмбэр  )сум гэдэг газруудад  хамгийн сүүлд суурьшсан түүхтэй  Их хүрээ  Хаалганы их зам  Зүүн Чойр орчимоор  дайран өнгөрдөг байсан бөгөөд  зорчин явагсад Жанжин бэйлын хошууны хоёр Чойр  гэдгийг аажимдаа товчлон Жанжны Чойр (Жанжин Чойр)  хэмээн нэрийдэх болжээ  Энэ тухай Боржигин судлаач ахмад багш Жамбалданзангийн Готов  өөрийн бүтээлдээ дурдсан байдаг 

б Гомбосүрэн ноёны талаар товчхон

Сэцэн хан аймгийн Боржигин цэцэн вангийн сүүлчийн ноён   Нэрэнгийн Гомбосүрэн нутгийхан  нь (өөрөөр хэлбэл Боржигныхон) Омбосүрэн  хэмээн авгайлдаг  байсан ажээ 

Иймээс Боржигин хошуунд ноёнтой адил нэртэй хүнийг Омбосүрэн гэх нь  хэвшигдсэн  бараг нутийн аялгуу  хэмээх  болсон нь ажиглагдаж байв 

Гомбо (Төвд үг) Итгэл шүтэлцээн

Сүрэн Сахих ,Сахиус  

Зарим эх сурвалжид Тайж ван (С Чулуун 34) гэсэн нь буй Нэрэнгийн Гомбосүрэн  бол Боржигин хошууг анх үндэслэгч Бадамдаш  түүний хүү Дамбадаш  ,    Дамбадашийн хүү Цэвдан  нарын  шууд угсааны хүн биш юм  Эдгээр ноёдын угсаа Өвгөн ноён  хэмээх  Цэрэнсандүвийн  хүү Юндэндоржоор  отголдог 

Ииймээс Бадаргуулт төрийн 35 дугаар онд (1908 он )  бороон дөтгөөр Зэрэг тайж  Дашнэрэн  хүсэн  батлах  бичиг дээд газар өргөснөөр   харъяат  жүн вангийн зэрэг  засаг төрийн бэйлийн бичиг  хэргэмийг залгамжлуулжээ 

Өвгөн ноёны хатны ойрын хамаатан   Нэрэн хун тайж ( зарим сурвалжид  Нэрэн гүн гэж байдаг) ийн хүү Гомбосүрэн  ийнхүү хошуу ноён болсон түүхтэй Тайжийн хүү болхоор тайж л байж таарна 

1911  онд Богд хааны зарлигаар  үе улирах  Цэцэн цол,  чин вангийн зэрэг шагнасан байна  Үүнээс хойш  Боржигин цэцэн вангийн хошуу гэх болсон  хэрэг Харин 1911- 1924  онд хамаарах архивын баримтанд Сэцэн Засгийн хошуу  гэж дурдсан байдаг  Хошууны ард олон  л өөрсдийгөө Боржигин  цэцэн вангийн хошууныхан гэдэг байсан нь үнэнд нийцэх болов уу 

Нэрэн ( Цэрэн  гэсэн нь  тохиолддог) гийн Гомбосүрэн ноён  үйл хэрэг гавьяатай  гайтай ч олон учрал тохиолыг агуулдаг нь тодорхой билээ  

Баатар Боржигин овогт Намсрайн Баттөмөр  2011 05 11 

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
нямлүнцог (зочин)

Фб д яаж түгээх вэ

Т Эрдэнэбаатар

ФЭЙСБҮҮКТ ТҮГЭЭХ АМАРХАН

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)