Цэцэг оноогүй бороо : Хээр хоносон саран
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Хээр хоносон саран

Хээр хоносон саран

Яагаад ч юм, хээр хоносон сарыг хараад “Шөнөжин хэнийг хүлээгээ бол, хүлээсэн хүн нь ирсэн болов уу” гэх өрөвч бодол хэзээ ч билээ нэгэнтээ төрж билээ. Энэ бодол минь өнөө ч арилаагүй, харин одоо сэтгэл минь хээр хоносон сар шиг л … Хүлээгээд л…, хүлээгээд л.

Тэртээ тэргүй сэтгэл минь аль эрт үерлэчихсэн. Сэтгэл минь дүүрэн, жаргалтай өдрүүдийг хүлээхээс өөрөөр яаж өнгөрүүлэх билээ. Бурхны зөрүүлж зурсан тавиланг нийлүүлэх гэж хүлээгээгүй нь лавтай ч, байн байн гэрэлтдэг царайг чинь, гуниг үргээсэн инээдийг чинь ханатлаа харж, насан үүрд өөртөө шингээх гэж хүлээдэг ээ, хайрт минь.

Би хүлээх л гэж, хүлээдэг. Маргааш учрах учрал бүхнээ гэгээн тэргэл байлгахын төлөө бидэн хоёр цаг хугацаа мэт бие биенээ рүүгээ чимээгүй урсаж, битүүхэн хүлээж, бэтгэртлээ санадаг. Хээр хоносон сар бид хоёр хүлээлтээрээ ийм адилхан. Гэхдээ гэгээн саран дэндүү гунигтай. Аргагүй дээ, түүнд сайхан хайрыг мэдрэх минийх шиг сэтгэл үгүй юм чинь. Харин би таныгаа ирнэ гэдэгт итгэдэг учраас урсан өнгөрөх цаг хугацааны өмнөөс бардам алхдаг. Тиймээ, хээр хоносон сар шиг сэтгэлээ үүдэнд минь үлдээгээд явсан та минь ч цаг хугацааны нөгөө үзүүрээс өөдөөс минь ирж яваа…

Бурхан заримдаа өнгөгүй зураг зурдаг юм байна

Би яагаад ч юм бэ, ингэж бодлоо.

И Инна
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
ГЭРЭЛТҮҮЛЭГ

Сайхан бичлэг байна шүү...

..."Бурхан заримдаа өнгөгүй зураг зурдаг юм байна"

tselmeghen (зочин)

Сэтгэлийн минь утсыг хөндсөн сайхан бичлэг байна

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)