Цэцэг оноогүй бороо : Энэ намрын уртыг ээ!
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Энэ намрын уртыг ээ!

Энэ намрын уртыг ээ!

Дэндүү урт намрын уртыг ээ…

Ихэмсэг явсан зангий минь, хэнд ч тороогүй сэтгэлийг минь, амьдралдаа үнэнч жудгийг минь орвонгоор нь эргүүлж орхисонд чинь би дургүй хүрч байна, намар чамд. Өнгөрсөн жил чамайг буцахад намайг гал улаан өнгөөр будаарай гэж шивнэсэн минь, үнэн. Тэгэхдээ гал улаан өнгөн дээрээ халуухан гал нь нэмээрэй гэж би чамд хэлээгүй дээ…Энэ халуунд чинь буцлах нь, би. Зүрхэндээ гал тээж яваа намайг навчис шигээ гундаачхаад амьдралын хаа нэг тийш шидэх нь үү? Тэгээд би хөлийн дор чинь шарчигнах гандсан навчсын гунигтай дуун дунд уу…Үгүй шүү. Намар чи хүссэнээрээ л зураг зурж, надаар олон жил зугаацлаа. Гэвч, ганц л юмийг чи мэдрээгүй, мэдээгүй. Зурсан зурагны чинь будаг бардам занд минь хүрч, нэвчиж чадаагүй…Би өөрийнхээрээ л үлдэнэ. Яахав ээ, хорвоо тэртээ тэргүй эрээн, бараан өнгөтэй. Ийм бүүдгэр өнгөнд би дургүй. Харин хойтон жил намар минь чи ирэхдээ гал улаан өнгөө нил ягаан болгоод ирээрэй. Тэгээд чи над дээр хүссэн зургаа дахиад л зур. Харин нил ягаан өнгөөр, гэхдээ хэзээ ч гандахааргүйгээр будгаа бэлтгээрэй. Нас минь хүрэлцэхгүй шүү, чи мэднэ дээ намайг…

И Инна
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)