Цэцэг оноогүй бороо : Зуун үнсэлт
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Зуун үнсэлт

Зуун үнсэлт

Тэр нэгэн үдэш би ямар зоригтой байв аа. Зөндөө юм ярьсан инээгээд л, яриад лИнээгээд лЗүрхнийхээ гүн дэх гунигийг үзүүлэхгүй гэсэн дээ шүү дээ. Та ч гэсэн юу ч асуулгүй өөдөөс минь хараад инээгээд л суусан. Сэтгэлийн минь хөндүүрийг шүргэхгүй гэсэн дээ тэр байх. Тэгтэл их ширтэж, тэгж их инээж суухад чинь би таныг ийм хөөрхөн нүдтэй билүү гэж бодсон. Тиймээ, сайхан нүд. Намайг олж харсан болохоороо бүр ч сайхан. Таны дайлсан улаан дарс толгойд гарчих гээдҮгүй ээ, дарс биш тэр сэтгэл юм байна. Таны сэтгэл шүү дээ. Гунигийг минь хамт үргээлцсэн сэтгэл чинь ямар дулаахан байв даа. Харин түүнийг хундаганд сөгнөөд ууж суугаадаа хичнээн жаргалтай байлаа. Гэхдээ бас хайран санагдаад л... Урт юм шиг хэрнээ богинохон болзоо минь зуун үнсэлтээр өндөрлөсөн. Үнсээд явъя даа гэхэд чинь яг зуун удаа үнсэлцэнэ шүү гэхэд та бас л инээсэн. Харин би хэд хэдэн удаа тоогоо алдчихсан. Сүүлчийн үнсэлт гээд үнсэхэд та дахин нэг удаан гэгч нь уруул дээр минь үнсээдяг 100” гэсэн. Та дотроо тоолж байсан юмуу гэхэд миньТиймээ, чи буруу тоолсонгэж билээ. Үнэндээ би таныг дотроо тоолно гэж бодоогүй. “Би танд нэг нэр бодоод олчихлоогэхэд минь бас инээгээдЯмар…?” гэхэд чиньХариулахгүйгэхэд та хэлээч гээгүй, зүгээр л тэвэрсэн. Яагаад дахин дахин асуухгүй байгаа юм болоо гэж бодоод лдэндүү жаргалтай байжээ. Хэрэв ахиад асуусан бол биҮнсэлтийн аваргагэж хэлэх гэсэн юм. Энэ нэр инээдтэй санагдаж байна уу? Таны үнсэлт хэзээ ч сэтгэлээс минь бүдгэрдэггүй болохоор би өөртөө ингэж нэрлэсэн юм.

Бие биенээ харж хичнээн удаан суусан билээ. Дэндүү сэтгэл догдлуулсан гайхалтай үдэш. Танд үнсүүлснийхээ тоогоор хэн нэгнээс уучлал гуйя. Дэргэдээ таныг уяж байсан мөч хором бүрээс ч ялгаагүй. Уучлаарай.

Б Гүнжинлхам, 
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
САНАСААР

уучлах уучлалыг хүлээн авахаа гэж ....

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)