Цэцэг оноогүй бороо : Тэнгэрийн хэл
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Тэнгэрийн хэл

Бодь гөрөөсний нүднээ орчлонгийн зүс элэгдэнэ

Бодлын хүрдэн тойрогт он цагийн зүү эргэлдэнэ

Сүнслэг хөх үүлс цаламгүй сансарт хийснэ

Сүүтэн хон хэрээ цаглахуйн  цэг мэт ниснэ

Дэрвэлзэн шулганах  болжморууд тэнгэрийн хөгжим мэт жингэнээд

Дэгдээхэй насны аязыг энгэрийн тайзнаа хөгжимдөнө

Дэврүүн цагаан сэрэхүй зүрхний аглагт хөврөнө

Бодронгуй амарлин сэтгэхүй хорвоогийн аашийг сорно

Бодот хугацааны  урсгалыг хуучрахуйн салхи зөөнө

Сүүмэг цэнхэр уулс чинадын итгэл мэт сүндэрлэнэ

 Сүм цагаан бодрол гэрэлт цас мэт будрана

Эрвэлзэн дүрэлзэх онгод  тэнгэрийн хэлээр цахилхуй

Эрт ирээдүйг холбосон амин дурсамж тэрлэнэ

Энгүй хүмүүн амьдралын нэгээхэн хоромд  ч хорогдоно

                                Б Энхтөр         2010 _12 _17 

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
САНАСААР

Сүүмэг цэнхэр уулс чинадын итгэл мэт сүндэрлэнэ

Сүм цагаан бодрол гэрэлт цас мэт будрана
таалам

●▬▬▬▬▬▬๑۩.Азтай Хүү.۩๑▬▬▬▬▬▬▬●

amjilt

♥◕‿◕♥Цоглог охин♥◕‿◕♥

unhr goy

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)