Цэцэг оноогүй бороо : Харьяат
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Харьяат

Луухан далан насыг зооглов Үүр ичээндээ юу ч юм зөөгч шоргоолж шиг өдөржин хашаандаа тэнэж нэгийг амжуулна  Ёзоор нь өмхөрч яйжийсан шур гааган  хашааны зай бүхнийг  чигжиж тарьсан  цэцэг ногоо бүхнээ имрэх холгүй босон  сууж голоос дамнуургаар ус зөөж   эсвэл зэвтэй хадаас  ч болсон тэгшилж өнжинө Завтайхан бол чихэртэй хар цай оочлон нарлаж  бөгтийнө Энэ  дөрвөн уулын дунд нэгэн голын хөвөөнөө даруй тавин жил гэлдэрчээ Мөнхийн тунгалаг хөх тэнгэрийн доор амьдрах хүрд дугуй  нь өөрөө  өнхөрч ирсэн шиг  хувь тохиолын  харгуй  даган монгол газар  усанд хаясан чулуу шиг шингэсэн учир бий Их хотын гал зуух Төв цахилгаан комбинатад гучин жил үнс зөөсөн  хөгшин хятадад цаг улиралын  араншин хийгээд хүмүүний өнгө төрх  дэндүү танил болжээ Үнс зөөх  ногоо хуурах  хоёроос өөр эрдэм  мөхөс доожоогүй  амьтныг  их хожуухан  бэлэвсэн  авгай цаашаа  гэсэнгүй  нь сохор аз гээч байв Учрыг олох мөнийг сонгохдоо тал алдахгүй тэр монгол авгайн хүчинд луухаан  энэ зэрэгтэй  гэлдэрч  явах шиг санагдана Хувь заяаны хэлтгийд  үр хүүхэд заяасангүй Олон жил биесээ  манасан мэт  эль хулийн дунд хоёр биений  ертөнц  элдэв хараал  тэмцлээр хомс байсан даанч үнэн юм Гэтэл зуны сар шувтрах  нэгэн гэгээн тунгалаг  өдөр сэвгүй өнөөх гангарыг цав суулгасан явдал боллоо Авгай өглөө эртлэн  тус бүр хоёр цэнгийн алтан ээмэг бөгжөө зүүж үйтэнхуар  дээлээ гарган нандигнав Далан нас хүрсэн өвгөнөө  мялаах  гэж гурваар эмжүүлж  оёулсан хүрэн даавуун дээлийг зэхэн тавив Тэгснээ лууханаа  дуудаж  Монгол төрийнхөө сонгуульд монгол дээлээ өмсөнө шүү Өвгөөн ударникаа зүүчих Монголын харьяат   чинь монгол  шиг байна шүү   гэж сайхан загнатал чинь Хай нэгээ өмсээгүй ээ Яаж болунаа гэсэн тоомжиргүй  хариу сонсов Төрийн жолоог монгол нь барьж  монголоо нь сонгодог  Наадам сонгууль хоёрт   дээлээрээ гоёдог чинь манай эртний ёс шүү хэмээн номнохуй  Надаа ямара хамаатай  Миний төрү Тавиу жилэ өмсээгүй  Яасаан байнааа гээд ундууцаж  гарвал  буруу ишэлсэн сүх шиг зөнөж мунасан  луухааныг  ер аргадах ч илүү  болов уу  гэж санасан авгай  Битгий солиор муу илжиг  Юу ч үгүй гуйлагчин  өмдөө чирч ирчихээд хэний буянд бясаа шиг пэндийсэн чи Монголоо дагахгүй харьяатыг  ямар харьяат гэдэг юм Алив тэр паспортаа  гаргаад өг Ирсэн замаараа  буц муу илжиг гээд дөвчигнөж  гарчээ Хай би төрэ мэдэхгүй  манай төрү танай төрү Яадаг төрө   Ямар яадагаа  хэмээн бөвтнөж бөвтнөж  хир тоос болсон хуучин муу хар хилэн  хүрмээн шүүрэн авч  хэдрээд гарч оджээ Хараал цухал  урсгасан  харьяатын  монгол авгай хувцаслах гэж  мунгинсаар нэхэн гарвал шаахайны  ул нь гялалзан сайварласан луухаан хорооны улаан булан ордог замаар жирийж байлаа

С Чулуун Энэ өгүүллэг   1996 онд  С Эрдэнийн нэрэмжит  Утгын чимэг  богино өгүүллэгийн  наадамд дэд байрын  шагнал хүртжээ 


start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)