Цэцэг оноогүй бороо : Мөнх найргийн Ханхүү
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Мөнх найргийн Ханхүү

Ган зам сонины 2006 оны хоёрдугаар сарын 23 ны дугаарт Үүл сүлэлдэн янагшихуй нэртэй  яруу найргийн номын дээж шүлгүүдээс зохиогчийн зургийн хамт нийтэлжээ Ган зам сонины сурвалжлагчаар ажиллаж байсан яруу найрагч  Л Ганзул  уг нийтлэлийн хөтөч  Тэрбээр  дээрхи  Үүл сүлэлдэн янагшихуй  нэртэй номыг бичсэн яруу найрагчийн  тухайд  Тэс өөр аж түүний шүлэг Уг нь инженер  хүн л дээ Ачаа тээвэрлэтийн  албаны  инженер И Мөнхбаяр  хэмээх энэ хүн хэзээнээсээ  л шүлгийн амтанд орсон байх  гээд өвөрмөц дотоод сэрлийн шүлгүүдээс нь иш татсан байв 

Өнгө уран. ертөнцөд

Он жилүүдийг хэлхсэн ч

Өнөөх бор толгодууд

Сэтгэлд минь зураастай  гэх ус нутгийн тухай шүлгийг  жишээлж өгүүлэхийн чинад утгаар томолдуулан  бичсэн болохыг онцолжээ   Хүлээсэн хүн ирэх өдөр бий Харин нутгаа санасан  хүн хэзээ нэг цагт нутгаа зорьж  уул ус ургамал  өвснийх нь амин ширхэгнээс адис авч  бэтгэрсэн  сэтгэлээ эдгээдэг Морь аргамжсан гадсаа  Монголынхоо  их хээр талд өргөс орхисны  дайтай  цээрлэдэг нүүдэлчний үр сад билээ бид  Хөхөө хөгжим тэй хөхөмдөг уулс  хөх цөгц  шиг цомцойх  хаврын яргуй  нутаг амьтай нуугдмал  эрдэнэ шиг И Мөнхбаярын шүлгүүд уншсан хүний урмыг хугалахгүй 

Чимэгт ая

Чихэнд эгшиглэхүй

Цэгц мөрөөдөл

Зүрхэнд цэцэглэмүй

Эгшигийн гүнж

Тэнгэрээс  морилж 

Сэтгэлд хуримлахуй  

Элдэв муу бодлыг хөөж  

Намайг шагнасугай

 Сургамжит яруу эртний аяст  мэт шүлэг үлэмж  чөлөөрхөг  өрнөхийн  зэрэгцээд  сэтгэлийг хөтөлнө  Судрын чуулган  бүтээлийг он цаг эмтэлж үл чадна Түүнийг бүтээгч яруу найрагч тэнгэрийн санваарт  газрын сахиуст  салхи одны зурхайч бөлгөө  Тааны цагаан замбага тарвагны  өнчин дош  халиун талын агсам зэрэглээ  хүй өглөсөн  бууц хүлэг үүрсдэг нутаг бүгд түүний шүлэгт хамаатай 

Өдийг гэтлэвч

Зүрх сэтгэл дэвтэх нь үгүй

Гэгээн насны хэлтэрхий

Чулуудын чуулган

Дурсамж

Гэнэ гэнэхэн

Болжмор нисгэж

Цээжинд дэрхийнэ

Холыг ойртуулах

Нутгын зэрэглээ

Нойртой хамт давалгаалж / Нутгын зүүдэн/ 

Хаа тэртээх  толгодуудыг  дахин урина  Нью Йоркийн тэнгэрт сэргэсэн соёмбот төрийнхөө далбааг нүгэлгүй баярын  нулимсаараа дээжилсэн ,,,

Гэгээнтний буянтай мэлмийд

Нөгөө л тахилт бор толгодын нэг

Торойж байсан бус уу Нутгийнхаа  хайрханыг би 

Зүүдтэйгээ хамт эргэнэ  Уншихад ухаанд хүлхэгдэх  урьд өмнө учраагүй онгол хангал шүлэг байна  Орчлон дэлхийг ороож олон харгуйд орчиж үзэхийг хүсэв Нуулгүй хэлэхэд нулимс ойрхон байв Өнөөх Монголын үнэртэй салхи гэдэг шиг  И Мөнхбаяр   бол Монгол ерөөлтэй шүлэгч аж Сонсогдох  ийг зориогүй өөрийн  алс даа намуухан орших атлаа сонь хүслийг бугуйлдан  татах Үүл  янагшихуй  г  үнэмшүүлэн  дуулагч хүмүүнтэй уулзахын  хүсэл бадрав  Сэтгэл гэдэг нүдтэй ажгуу  Гэгээн хутагтын  адис лүндэнт уянгаар  аравнайлсан шүлгүүдийг  уншихад  уярал таашаал талын  зээр шиг  сэтгэлийн бүрд нд  зэрэглэн цуглах нь тэр Туйлын тогтууханаар  ажиж  уншигч таныг баясга юу 

Уул гүвээ манан болоод

Араншингууд хөшилдөхөд

Бусдыг үл таньж

Би эрэлд хатна

Хүлээхгүй гээд

Би бас зөрөхүй

Бусад намайг үл тааж

Бас залхах   / Юу хайнам  /

И Мөнхбаяр  шүлэгтээ  элдэв будаг түрхдэггүй  бодол санаагаа ихэвчлэн  нарийн бургас зангидаж  хийсэн  дөрвөлж  шээзгий  шиг  найман мөртөд багтааж  заншсан  бололтой  Тэгэхдээ ухааны багцыг  уужимхан сайхан  халиах бийлэгжүү  үгээр шүү  Дээрхи  шүлэгт  өнөөдөр бидний  мөн чанараас  дайжин  арилчих гээд  байгаа тэгсэн атлаа тэмтрэгдэж өгөхгүй сэтгэлд торох нэгэн зүйлийг  эрэлхийлэх мэт Хөдөөх их нүүдэлд тооно тавих ат гэж байдаг  Түүн лүгээ   зүйрлэм  хөлгөн найргийн жолоо  цулбуурыг хямгатайхан  атгасан  идэр нэгэн найрагч  И Мөнхбаяр  хадны нь өвчүү ногоон хээтэй  хаан түүхийн товчоо алтан гэргэтэй  лусын нүд баясгасан миний Монголын  альхан нутгийн  тэнгэр түшиж  төрсөн  ажигч гярхай хүү юм бол Лав л миний мэт нь өлмийд нь хөндлөн сууж л зүрхэлнэ Хөгнө хан  уулын хүрэн боргоцой  шиг шаргих ай шүлгийнх нь анирт автан  улам цааш ургуулан  дүрсэлвээс  Хөмсөг босгосон  зүгт  сар тэргэллэхийг хараад хөөрөх сэтгэлээ  дарж ядан  нум саадаг тай бус ном сунтагтай  нуган  үр найргийн  хүрээлэнд мэндэлжээ  гэсэн чинээлэг  бодол цээж төөнөв  Уянгын халил болоод урам бахархалыгн аль алиныг  тнд даатгахад  итгэл үл  халгасу

Маш бэлэгшээн

Сэтгэл таталцан

Хайр болгоох

Маргаашийн сарыг

Цагаан үүрээр гэтлэн

Сэтгэл яарах

Ялангуяа

Сайхан зүсийг

Сэтгэлд ахин дахин  үзээд

Нэн тэвдэх тул

Яавч миний хүрэлцэхүй

Нандин үнэрийг

Бас үл мартмуй  /Хайр /

Голт зүрхийг  эзэмдсэн гоо үзэсгэлэн  зүүд гижигдэнэ  Тэгтэл бас тэнгэрлэг шүлэг тэрлэгч танихгүй танил  И Мөнхбаяр Бүсгүй хүн хацар гоо сэтгэл урин бол олныг тойруулах цэцгийн мандал адил  хэмээн айлдсаныг тохой өргөн тоогууштай Тэр нь яруу найргийн охин тэнгэр Янжинлхамын  хишиг биз Мөнх найргийн хан хүү  Мөнхбаяр аа Марал мичдийн тохиол дунд шүлэгтэй чинь хамт  сэрүүн хонож  буурал хангайн  булган цагаан шөнөөр  мадгийн сүүдэргүй  магтаал өрж суугааг минь өршөө  Омог найраг  тань домог мэт урт насалж он цагийн  царигт хүч нэмтүгэй

Баянбуурал М Жаргалсайхан

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
●▬▬▬▬▬▬๑۩.Азтай Хүү.۩๑▬▬▬▬▬▬▬●

medee taalagdlaaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)