Цэцэг оноогүй бороо : Хүүхэд
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Хүүхэд

Хүүхэд
Түм түжигнэсэн барааны захын буланд суудлын машины шил толийг угааж буй хүүхэд єєртєє томдсон гутал ємсєж,хүрэм угласан тул ажил хувцас хоёртоо түүртсэн нь илт.Харин улаан бутарсан харц мойл хар нүдийг нь ажваас удам сайтын үр байлтай.Түүний нүдний буланд нь хар боловч үнгэж гандаагүй гялалзсан зүйл єртєхєд ,бор шувуу адил дэгдээд хүрлээ.
Авлаа,доторхийг нь нээж үзлээ.Гэтэл дүүрэн мєнгє цаас байх нь тэр.Яанаа ,эзэн нь єдийд уйлж байгаа байх даа гэсэн бодол хамгийн түрүүнд орж ирэв.Хайж наана цаана харж ажихад , захын ах эгч нар нааш нь єгчих гэлтэй хомхой нүдээр ,бас басамжилсан адил харц чулуудаад нэг л биш.Хүү єєрєє буруутай мэт хачин эвгүй хэлж боломгүй зүйл сэтгэлийг нь унтраах шиг болов.Тэр хүү ажлаа дуусгаад л ийм их мєнгєтэй болно доо гэж бодоход дотор нь сэргэх шиг .Харин нєгєє хар зүйл буюу түрийвчийг яах вэ.Аваад явж чадахгүй байгаа хүүг хараад эргэн тойрны хүмүүс мэдрэл муутай ,юм болов уу хэмээн хоорондоо сэм үг хаяцгаах...Хүү тэр үед хоромхон зуурт хомхойрсон араатнуудын дунд орсон мэт мэгдэн сандрав.

Чи энэ хүмүүсээс ялгаатай бууж єгвєл нєгєє ,мєнгєє алдсан хүн улам илүү уйлна шүү  гэж хэн нэгэн шивнэх мэт.Энэ бүхэн хоромхон зуурт болсон боловч хүүгийн сэтгэлд хүн тєрлийг нь сүншиглэсэн сүнсийг нь хийсгэх хуй салхи давалгаалсан адил хямралыг єдєєжээ.

 И Мөнхбаяр

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
♥◕‿◕♥Цоглог охин♥◕‿◕♥

like

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)