Цэцэг оноогүй бороо : ЧОЙРЫН БАТЖАРГАЛД ИЛГЭЭХ НАЙРГИЙН ЗУРВАС
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

ЧОЙРЫН БАТЖАРГАЛД ИЛГЭЭХ НАЙРГИЙН ЗУРВАС

Номын учрал бишрэхүй хүндлэл дор мөргөе Дотоод сонсголон  ухаан сэрэхүйг гийгүүлж дорноос хоёр нар манднам Нэг нь аврал эрдэнийн алтан бөмбөлөг  ертөнцийн нар  Нөгөө нь хувилгаан зэрэглээт хул шанхан говийн тэнгэр адист найрагч Рагчаагийн Батжаргал Энэ хүнтэй гар барин мэндлэж  танилцах завшаан надад тохисон Тэрээр яруу найргийн наадам дээр Амраг шүлгүүд нэртэй номоо надад өгч  зүрхийг минь  урвуулсан билээ Бах болоод цөхөл хормын  зайтай  ч баяр гунигийн дунд совин хэлхэх  нь түүний  амьд зураг төөрөг аж  Заамны товч шиг гурваар  багцалсан  шүлгүүд нь завсар үгүй ялгарч сонсдох юм  Буян дэвсэж хөлгөн заяа түших  бурхдын мэлмий тай шүлгүүд үнэхээр цэлмэг юм аа  Амраг шүлгүүд ийн  захаас ам нээж танилцсу 

Аясын салхи сэм сэмээр явгалахад

Алтан навчис дусагнаж  сэр сэмлэн

Ая зан зөөлөн гуниг хуламдана ,,,,

Хатан эрх чөлөөг дуулагч  таны яруу найргийн өмнө  давилуун аашлагч  хэн болов  ч донж  сахина  Далай боловч  чиг давалгаа юугаа татан номхорно Өр зүрхээ сорьж бус  өөрийгөө гоёж шүлэг бичигсэд олширсон  Тэдгээрийн  зарим нь зохиосон шүлгийн  тань дэргэд  зомгол түүгч д  юм   Ялгуун тунгалаг  гоо шүлгүүдээ  оюуны  алганд шагай мэт шаргиулж  уянгын  зэлэн дээр унага шиг сойн найргийн хүрээлэнд бийлэгжүүхэн  алхах нь таны хувьд нэн төвөггүй бололтой 

Гасланг бүү зохио сэтгэлийнх бөлгөө

 Гарах зуур орохын омтгой тодордог 

Ганилахуйд өр төвшлөх өөрийн бодол үнэтэй

Бүү уйтгарла бүтэн биеийн хагас гэж юун

Бүтэлтэйн заяа түших сэтгэлийнх бөлгөө

Бүргэд омог хагшивч газартаа үлддэг үнэнтэй 

Оюун санааны гаргалгаат  бүтээлийн сургааль чанар  суу билэг учирлана Үг болгоноос нь үнэн мөчирлөнө  Яруу найрагч Р Батжаргал хот иргэншилийн тортог  хов ов хоёроос ангид нар тунамал говьдоо  найргийн гал манаж анир намуухан аж төрөн сууж буй  Шүүдэр зөрөгтэй орчлонд  шүлэгчийн тавилангаар би Амраг шүлгүүд ийн төлөө  баясал хоолойд ончирч бахархал  цээжинд зангирахыг анзаарнам  Эрвээхэй нүдэнд унахаас сэтгэлд бөхгүй  Загасны анир нойтон чимээ хөглөх ,,, зэрэг учиг томож урласан мөрүд сэтгэлд зонхитой  Яруу найрагч Р Батжаргалын амраг шүлгүүд  ээр аялах зуур  зохиолч Авидын Шартолгой н бичсэн Дөрвөн бүл үгсийн чуулганаас сонирхвоос  Бодохын алс гүнээс  төлжсөн  ухааны цээ жигдрэх  амин цаг дор   Амраг шүлгүүдийг  тэрлэсэнд сэтгэлийн баяр зүйгээд Монгол хэлнийхээ яруу тансагийг  элэж биш эдэлж жаргах учиртайг ганц үгээр боловч  сэтгэлийн хайланд  шингээсэнд баярлана  хэмээн нөхөртөө  урмын үг утгын цулбуур сунгаж нутгархсан байна 

Үйсний гялтан жирвээ хөнгөн сэвшээ хөглөөд

Үес үес гүнгэнэн хөөмий хөгжөөн эгшиглэхэд

Үүрэглэсэн  ойн чөлөөнд нялх уянга зорхирно 

Тэнгисийн өнгө  тэнгэрийн будагтай  хөдөөх зураглал  бодлын диваажинд  ойн чөлөөний  баяжмал агаарыг  яасан тод санагдуулна вэ  Тэр мөртөө хаврыг  Нэг л мэдэхэд хаваржаа  бууцны   хөлд алаг туу ирчихсэн  сүрэглээд л ,,, Хачин чимээгүй  энэ шувуу хаврын зочин Үгийг үр зөөж   сэтгэлийн төгөлд үүрээ засах шүлэг гэдэг шувуу  Идэр залуугаас найргийн моринд дөрөөлж авьяас сундалласан  талын дууч Чойрын Батжаргал танаа эгшиг найргийн элэг нэгэн талархал өргөв   Түүчээ найргийн сөн түшигч та минь түүх чинэрсэн  хөх манхан  говь нутагтайгаа  холдож болохгүй хүйн холбоотой  Яруу найрагч А Эрдэнэ Очир  нэгэнтээ 

Дорны хөх тэнгэрт бурхны зураг шиг үүл гарч 

Догшин хутагтын  нутагт зүс бороо хөллөлөө 

Ном унших шиг энэ бороо

Ноён хутагтын  эрдэм биз ээ хэмээсэн нь бийрийг  түшигч  таньд бас хамааралт ажгуу 

М Жаргалсайхан Баянбуурал 2012 


start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)