THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

ЖИН ҮДИЙН ЗОРГОЛ БУЮУ АЛАГ МОРЬТОЙ НАЙРАГЧ

Орон хотод амьдардаг  Хааяа утсаар ярихлаараа  шинэ шүлгээр чихний омог  'нясалж' басхүү ' Болор цомын' ын дэвжээн дээр  зодоглож  'нүүр хагарсан'  нэгэн бол  Мятавын Отгонбаяр билээ  Отгонбаярын  шүлгүүд чиг урсгал  сэтгэлгээний хэлбэр бусдаас ' өөр эзэлхүүнт' шүлгүүд юм Ялангуяа  иргэний  аястай  сэдвийг  хөндөхдөө' соц нийгмийн ' үед бол  'нүд үзүүрлэгдэх' шүлгийг тэр бичдэг  Бичсэн шүлгээ хүн бүрт таалагдах албагүй гэж үзнэ  Яруу найрагчийн хувьд тэр үгээ 'тайрахыг'  хүсдэггүй  Үнэнээс тойрох эрхгүй 

Бодлын хүйсэнд

Боосон

Хагарах цаг болоогүй

Хар өндөг

гэх мэт этгээд мэдрэмж дүрслэл  бүхий мөрүүдийн түүний тэмдэглэлийн  дэвтрээс  уншиж болно  Шүлгээ ихэвчлэн цээжээр уншдаг  'Шүлэг яруу найраг унших нь зөв сайн энергийн дээд түвшний чуулбар  нисэн дүүлэх мөрөөдлийн жигүүр өдлөх орчин'  гэсэн үг байдаг

 Өтөлсөн модны үндэс  эвлэж 

 Өвлийн дор мөчирлөн зогсоход

 Өнө мөнхийн  

Хүсэл тээж

Өнгө ээдсэн хорвоод

Хоёр загал иржээ 'Хаан хүлэг'

Хоёр загал бол манай төмөр замын алтан гартай инженерүүдийн  монгол ухаанаар бүтээсэн ихэр хоёр зүтгүүр юм  М Отгонбаяр  зүтгүүрчидын  гал тогоонд ажилладагийн  хувьд  түүхэн үйлсийг  уран бүтээлчийн нүдээр харж бичжээ 

Босгоо давахгүй бодлоо гоочлуулсан

Богдын төрийн  бор авдарт 

Алсын улсаар алтаа ухуулахгүй

Амьд хууль амьсгалж байсан

Өвөг дээдсийн  голч ухааныг  өмнөх түүхийн үнэн мөчлөгт  нотлоод төлгөн хонь бэлчих  нутаггүй  болтол газрын хөрсийг эргүүлж

Төр түмний минь хөлд дарагдсан

Төөрөг нь төөрсөн  мэргэд эзэгнэж

Эхийн хэвлий хатаж байна

Манант өдрийн маргаашийг хүлээн

Мацаг бариж сүмийн үүд сахьсан

Миний ардын мэлмийг угаах

Мэргэд нь хаана байна гэжээ  

Нүүдэлдчин Монгол минь нүүрлэсэн гуниг багадаагүй   Амандаа ардчиллын 'сүүл' хөхөж  эрх чөлөөг  эмээл хазаар шиг эзэгнэх гээд горыг  нь амсав Эрх үүрэг  хоёр эн тэнцүү байх учиртайг мартах ёсгүй  Хүлэг хөтлөөгүй гөлөг хөтөлж өссөн хүүхдүүд олширсон  нь энэ цагийн' тохуурхал 'биз 

Одтой тэнгэрт олзуурхаж

Охидыг царайчилсан хөвгүүд минь

Очих хаяаггүй болсон эх орноо

Өөд нь татахыг бодооч

Өнгө мөнгөнд хууртсан бурханлаг сайхан

Охид минь

Өнчин цөөхөн үлдсэн

Удмын сангаа сахиач   хэмээсэн нь найрагчийн зүрхний хөндүүрлэл   Бурангуй цагийн 'булингарт'  эх орон минь эзэнтэй атлаа эзэнгүй юм шиг санагдах солгой зураг 

Зүүдээ манаж хоносон шөнө

Зүрхийг минь чагнасан хань байна  

Зүс ижил Монголчууд минь сэрээч

Зуурдын үйлээр бид мөхөх нь ээ

Яруу найрагч дотоод эрх чөлөөгөө тунхаглан  шүлгэн 'харанга ' дэлдэж байна  Малчин төрийн хийморийн дарцаг  өөдөө цавагт гэр нь тулгандааа галтай байхад цагийн' жаварт' уруудах учиргүй. М.Отгонбаяр Төв аймгийн Баян-Өнж үүл сумын нутагт жин үдийн зэрэглээн дотор өндөлзөж байдаг Зоргол хайрхан уулын дэргэд төрсөн. Тийм болохоор тэр хот хэмээх хэт иргэншлийн тоос тортог дунд удаан тогтддоггүй. Байс гээд л Зорголын уулаа зорьж салхи цэцгэн дунд нь сэтгэлээ чагнаж алхах дуртай: М.Отгонбаярын хөдөөний хөдсөнд боодолтой  эрдэнэ гэдгийг илэрхийлсэн  уран бүтээл бол төмөр замчдын   'Ган үзэг' яруу найргийн наадмын тэргүүн шагнал авсан Алаг морь шүлэг юм

Бичээгүй шүлгийн ширгээгүй мөрийг хадгалсан

Билүү чулуунд бүдрээгүй агтнаас ирсэн адуу

Шилбүүрийн адил хаяа тойрсон

Хэдэн мал эргүүлж

Шимийн архи ханхалсан гэрийн

Хошлонд уяатай өнжинө

Алаг даахай  амь тэмцэнэ

Гэрэлд үсчин одоход

Алаг морины туурайн бууц цогшиж үүр цайна

Аниргүйг цочоон тургилах

Агтны алаг морь

Азрага адуу үгүй ч амгай зэврээхгүй

Монголын ард түмний хайртай хүү Дандар баатар  ялгуулсан  их тулаанд алаг морьтойгоо орж хотлын дунд домог болон үлдсэн бол  яруу найрагч М Отгонбаяр хонины' Алаг морьтой' ирж  утга зохиолын их өргөөний үүдэнд цулбуураа 'тооно тушиж' буусан юм

Хошлонгоос уртгүй

Хотны замаар

Хомтой тэмээ

Хорвоог тээж

Хонь хургалах

Хүйн мөчид  яруу найрагчийн  сэтгэлд урь заларч ' хөхөмдөг уулсын' зүг хараа бэлчээн  зогсохуйд

Халтар банхар 

Хормой гишгэж хажууд ирэхийг ч анзаарах  сөхөөгүй нь бургас гөлөглөсөн   'хаврын шүлэг'т буй сэтгэлээ булаалгасных  биз ээ

Намрын наранд насаа нэмээд

Намба төрх нандин бүхнээ

Надад өгчихөөд

Нүүдэл үдэж нүгэл үргээн

Нутгаан илбэж

Нуурандаа шингэсэн ижий минь

Дусал дусалхан нулимс шиг  богинхон  энэ шүлэг  'шүүдэр түүж'  ижийдээ цай чанаж өгч чадаагүй шүлэгч хүүгийнх нь зүрхний  зул зүүдний тайлал

Ганцхан наран дор

Газар дээр шөнө болдог

Олон наран дор

Орчлонд шөнө болдог ийг зарласан  нь урьд өмнө  сонсоогүй шинэ' дуу хоолой'  Яруу найрагч Мятавын Отгонбаяр  хэмээх онгод бяр  оюуны тамиртай  энэ уран бүтээлчээр  бахархахын сацуу  бийр үзгэнд  ойрхон билгүүн авьяасыг  нь яруу найргийн охин тэнгэр Янжинлхам бурхны мэлмийд адислая 

М Жаргалсайхан  Баянбуурал  2011 он



start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
◄░♥...๏̯͡๏✯Gala★tar✮`◕‿◕´...♥░►

saihan yruu nairagch bn Мятавын Отгонбаяр

Lacrimosa

saihan

Хулан (зочин)

сайн байна уу? би хүүхдийн шүлэг хайж байгаад таны блогийг оллоо, танд хамтран ажиллах нэгэн санал тавих гэсэн юм, тантай яаж холбогдох вэ? "Монгол ТВ" хүүхдийн нэвтрүүлгийн продакшнтай холбогдоно уу? Баярлалаа 88071863

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)