Цэцэг оноогүй бороо : Шүлэг
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Шүлэг

Зүүд хэлхсэн зүггүй учралаа зүслэх гэж 

Зөрүүд зөргөөр зүрхээ хэмлэнэ

Хэлбэргүй дүрсийг эвлүүлэх гэж сүүдрийг ни үүрсээр

Хэнз хэн жимээр гандуу бороонд  үндэс сүлжинэ

Өчилд хөлчүүрсэн догдлолоор зоос гүйлгэсэн ч

Үнэнд дөнгөлөгдөх заяагаа тэвчээрээр зангид ахуй

Өглөөн наран одод ирмэлдэхийг төсөөлөхгүй ч

Үйлийн үрийн өглөгийг бэлэг мэтээр дүрсгүйтнэ

Жил жилийн урсгалд сэтгэл имрэг дэхэд 

Жирийсэн цаг хугацааны үнэний цохилт бүдгэрнэ

Жирэм чангалсан ухааны мяндсан утсыг хөвөрдөх гэж 

Жигүүр мөхөс  өндөрлөгрүү  хараа цуцан ширтэнэ 

Гэгээ цуулах үүлс газар хэлтлэн хөшилдөхөд 

Гэмшилд цайсан мөрөөрөө чихний чинь чөмгийг тогшиж

Бүтэн гэрэлтэй саран луу сүүдэр гулсахаас өмнө

Буцаж харваддаггуй ододоор энгэрт чинь гоёл нэмье

Ш Суумэргэн 2012 он 10 сар     

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Sune (зочин)

sn bnu
ym lablah gsin
gogo blog deer bichlegee yaj hubaaj, blog deeree Delgerengui gj gargaj irdiin

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)