Цэцэг оноогүй бороо : Эгэл цагт
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Эгэл цагт

Явган гунигтай ханьсаж бодлоо чөдөрлөхийн цагт
Үзмэн шүүдэрт халамцсан сар янагийн төгөлд нүцгэрэхүй
Сүрдэхүйн сэрэл амьдын өмөгшлийг өдөөхийн цагт
Чөмөгт мөчөө нумлан омогшлын урсгал халина

Харaнхуйг аргамжсан худал үнэнд олзлогдохын цагт
Харамслаас тайтгарал асааж ертөнц рүүгээ гадагшилна
Хавиргаа хатгасан эсрэгцлийн дунд өөртөө өсөрхөх цагт
Хаалганы хонхноор анир дэгдэн сэтгэлийн цоож мултрана

Зовлонд нь жаргасан хорвоогоос зоргоороо буцахын цагт
Золиосны ирийг атгаж үрсийнхээ төөргийг зөөллье
Инээд ханцуйлсан үнэмшил хундага дүүрэхийн цагт
Этгээд араншин солгойрч нарны мөчирт дүрэлзэнэ

Зээрэн салхины сүүдэрт зэрвэсхэн хоргодохын цагт
Зэрэмдэг орчлонгийн зэрэглээг сархадын аалиар оосорлоно
Цэцэрхлийн харц утгын зуланд дальдрахын цагт
Цөгцөн тулганд шивээлсэн аргал бороо амталж ноцно

Дэлт хүлэг бүдэрсэн дэрсээ үнэрлэхийн цагт
Дээдсийн санаархлыг онилж мухарлахын хөвч татна
Даль жигүүртэн өдөлсөн тэнгэртээ бүдрэхийн цагт
Талын шоргоолж элс нүхлэн ододыг түүнэ.


start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
u.bayarmaa (зочин)

tani shulgiig anh udaagaa unshla
nairgiin tenger tani hurtai baih boltugai

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)