Цэцэг оноогүй бороо : Эрэлчин
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Эрэлчин

Хувь заяаны эрхээр элсэн дунд хаягдсан 

Хязгааргүй цөлийн эрэлчин билээ би

Амьгүй энэ элсэн цөлд

Амьдрал минь өнгөрсөн билээ

 Мөнхийн хуурамч зэрэглээнд итгэж 

Мөрөөдлийн хамт би мөхөж байлаа

Маргааш өдрийн төлөө чиний зүг 

Мөргөлийн дуутай цуг мөлхөж байлаа

Эцэс төгсгөлгүй элсэн тал үргэлжилж 

Эцэж ядарсандаа  би эгшин уйллаа

Эргэн тойрон үхлийн халуун шатаж

Элгээн дэвтээх балгахан усыг мөрөөдлөө би

 Ид шидтэн балгахан ус хайрлаач 

Эрснээ олох найдвар дахин төрөхсөн

Энэрэл хайрын далай хаана байна

Эдгэшгүй гуниг зовлонгоо  тэнд л угаах сан

Могой гүрвэлийн дунд мөлхөж байнам

Миний үхлийг бүү хэл ээ би эрэлчин байнам

Дурлал хайрын төлөө дусал ус хайрла

Дахин чамд олдохгүй тэнүүлчин байнам

                         Б Цэдэндаш  

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
biiriin huwguun D (зочин)

saihaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaan...

amina (зочин)

oo ymar goy shuleg ve bicheed bai nairagch an d mini

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)