Цэцэг оноогүй бороо : Өвгөн бүргэдийн үг
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Өвгөн бүргэдийн үг

Өвгөн бүргэдийн үг

Сансарын зайг эзэгнэсэн өвгөн бүргэд би
Салхи хөлөглөж олон жил нислээ
Саваагүй явсан миний онго буурал тэргүүнд
Сарны туяа цагаан гэгээ шингэж дээ
Алдар төгс яваагүй ч тэнгэрийн хийморь хөлөглөж
Аймшиггүй сүрлэгээр омог төгөлдөр явсан юм
Алдаа оноог дэнсэлдэг хорвоогийн нугачаа надад
Аяны цуцаа өгч өвгөн бүргэд болгосон юм
Буян нүгэл хоёрын үзүүргүй энэхэн дэнснээс
Бурхад нь хүртэл зайлж оддог хорвоод нь
Бусад хүмүүний эдлээгүй жаргалыг би эдэлсэн юм
Буудал суудалтай тавиланг өөрөө би мэдсэн юм
Буурал өвгөдөө эргэдгүй хүний шаарнуудыг хорсохдоо
Булшыг нь хүртэл тойрч буян үйлдэж явна би
Сэг зэм зулгаадаг гэж ад шоо үзэгдлээ ч
Сэрж мартахын орчлон ийм гашуун байдаг хойно
Аяны жигүүр цуцлаа ч даяанд би хоргодохгүй ээ
Атар онгон талдаа шунгаж дүүлсээр нөгчнөө би
                                          Ч Буянбадрах 
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)