Цэцэг оноогүй бороо : Ленинградын Цагаан шөнө
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Ленинградын Цагаан шөнө

Ленинградын Цагаан шөнө

Нева мөрөний усанд сэлүүргүй завь хөвнө
Нарийн цагаан хусхан цалин өнгөөр гэрэлтэнэ
Петергофын цэцэрлэгт моносны навчис цэцэглээд
Пушкины гунигт тавиланг салхиний чимээгээр хүүрнэнэ
Хатан Екатринагийн инээдийг Невскийн талбайд сонсох шиг
Хайрын гэгээн мөртүүдээ Ессенин тууриваж өнжинө
Приморскийн өргөн чөлөөнд гитар барьсан залуус
Виктор Цойн дууг хоолой мэдэн уянгалана
Сүүдэрт бараан үүл цагаан шөнөөс зугтаад
Цэнхэрхэн тэнгэрийн хаяанд хур болон замхрана
Петроградскийн бүслэлтэнд орсон Кавказ цэрэг эр
Ферганд үлдсэн амрагаа шөнө бүрий санагалзана
Ай даа цагаан шөнө минь харах бүр гоёмсог
Хачин тунгалаг өнгөөр Ленинград тодроно
Хаадын гунигт түүхийг Царьское Село дэнсэлгэнэ
Харц гаралт большвикуудын цуст нүгэлийг өгүүлэнэ
Хайр дурлал үхэл хагацлын гашуун бүхнийг
Хором бүрийд Ленинград надад сануулнам
Амраг хайртай хосууд янагын үгсээ хэлэлцээд
Авааль нөхрөө хүлээгээ Орос бүсгүй гэгэлзэнэ

Ай даа цагаан шөнө минь харах бүр гоёмсог

Агуу хотын төгөлдөр гайхамшигт би автагднам

 Ч Буянбадрах

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)