Цэцэг оноогүй бороо : Шүлэг
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Шүлэг

Буугаад мордох хорвоод 

Буурьтай явья гэтэл

Буруу зөв хоер нь

Будилаад байх янзтай

Үдлээд өнгөрөх  хорвоод

Үнэнээр  явья гэтэл

Үйл заяа хоер нь

Үймрээд  байх шинжтэй 

Суугаад босох хорвоод

Суурьтай байя гэтэл

Шударга зөрүү хоер нь

Шуураад байх янзтай

Чөлөөгөөр ирсэн хорвоод

Чөмөгтэй байя гэтэл

Чөтгөр бурхан хоер нь

Чөдөрлөөд авах шинжтэй

Уйлаад ирсэн хорвоогоос

Уйдаад   явья гэтэл

Улаан гол тасрахгуй

Удаад байх маягтай

 Ц Зоригтсайхан 1994.12.01

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
✯✯Хөх толбот✯✯

Үдлээд буцах хорвоодоо
Үнэнээр амьдрая гэтэл
Үхэл хагацал хоёр нь
Үнэхээр ярьшигтай юмдаа гээд нэмчүүл кккк

Аймааар иртэй хутга

Сонирхол хобби гэж агуу зүйл шүү.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)