Цэцэг оноогүй бороо : Шүлэг
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Шүлэг

Нумарсан цагаан сарнаар тэнгэрийн өнгө алдагдаж 
Нурсан бодол тэрхэн эгшинд зовлонд богтлогдох дор 
Нууж амжих завшаан холоос аниртай хөөцөлдөн 
Нулимсаа урьд унагах даа гасалсан бол тайван байхсан 
Чөлөөгүй давчидсан хэнхдэгт зүрхэн уруул шивэгдээд 
Чинэрсэн халуун улаанаар залгигдсан нөж дарс шиг амтагдахаар 
Чимх зовиур алд биеэр дүүрэн таталцал сөрөн 
Чиний илдэг хацрын минь хонхорхой нойтон эсэж хоноод 
Улаан сар удаан нүүж шөнийн гэгээ тасраад 
Гэзэгээ ороосон торгон даруулга чинь замын донхол шиг санагдаад
Улаач сар шөнийн явдал даа тээгэлдэн алсуур бүүдийж 
Гэртээ харихын замын дунд донслон явган би үүрэглэнэ 
Араасаа нүд дагуулах агшины тухай бодож 
Алаг зүрх хэлбэлзэн дотогш лугшиж 
Инээд, гунигийн туйлаас гэрлүүгээ зүтэгмээр болоход 
Ижий шигээ бүсгүйн эрэлд их олон мухардав аа 
Галын дөл сахисан бурхан үүрээр дуншиж 
Гарын хээнд тэмтрэгдсэн гуниг инээдэнд дуршаад
Голын цаана холын тэр хүний чимээг таних гэж 
Гартаа атгасан гэрэл гаргагч салаан завсараар анивчна
Харанхуйн дунд чагнасан хүний хоолой эмэгтэй бөгөөд яруу 
Харанхуйд зул шиг тодорсон хүүгийн бодол эзэнтэй болоод яаруу 
Харц тулгарах учрал гэгээн харанхуйд сүүдэр нөмөргөөд
Хаш цагаан гэрэл шиг царай миний нүдний дор харанхуй...
                                                  Х.Данзанравжаа, 

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
iiii (зочин)

iiiiiiii

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)