Цэцэг оноогүй бороо : Магнаг болон мансуурах нь хөөрхийлөлтэй
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Магнаг болон мансуурах нь хөөрхийлөлтэй


Магнаг болон мансуурах нь хөөрхийлөлтэй 
Олмоо чангалах эр хүн 
Орчлонгийн үзүүрийг тоонолж зангидна 
Оройн нарыг мандаж байна гэж итгэдэг 
Ододыг сүлжээд сарыг уургалдаг аа
Бүсээ чангалдаг  эр хүн 
Бүгээн хорвоог хайраар цутгачихаад 
Бэлэвсэн наранд бэр гуйхаар
Бэгтэр мориндоо эмээл засна 
Оройгүй сүм босгосон тэр хүн 
Оногдсон төөргөө бурхнаас сонсчихоод
Олны зовлонг нөмөрч алхахад
Омог бардам мөртүүд нь догдолно 
 Хүмүүсийн дунд цуурхал шиг дэгдэсэн 
Хүний сэтгэлд зул шиг гэрэлтсэн тэрээр 
Хүч мөхөсдөх нэгнийг өндийлгөж 
Хөрстийн  гүнээс тасраад одсон юм 
Хүүхэд шиг насаа орхиод явсан юм 
Хөлгөн судраар гарыг минь атгасан юм 
Тархи нь гацсан хэн нэгэнд 
Таарах түлхүүрийг  орхиод явсан сан 
Толгой нь томдсон хэн нэгэнд 
Толь үлдээгээд явсан юм сан 
Олигтойг  нь түүгээд аваад явчихдаг 
Олом нь алдуурсан орчлонг яалтай 
Өнгөрсөн нэгнийг орлож чадахгуйн 
Өрөвдөм нэгэн хүслийг  яалтай 
Мартахын мананд  живээд 
Магнаг болон мансуурах нь хөөрхий 
 Ш Суумэргэн 2012 он
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)