Цэцэг оноогүй бороо : Яг одоо л буцъя
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Яг одоо л буцъя

Их хотын утгагүй шуугианыг сонссоор байгаад
Эрчлэх давалгаа шиг онгод минь бөхөж дуусахнээ
Энд сэтгэл уужлах тал нутагч алга эрх чөлөө ч алга
Эртхэн шиг монголдоо очиж шүлгээ бичье эндээс явъя
Холын цэнхэр уулс алга холбоо цагаан зэрэглээ ч байхгүй
Хот гэдэг чамин газар хоосон тоосго хөндий байшин
Тоож эндээс шүлэг болгох тортогны чинээ чулуу ч алга
Гэгээн минь их тэнгисийн том хот
Гэрийн минь бяцхан бууринаас ч давчуухан байна.
Соёл боловсролд гэгээрсэн түмэн хүмүүс нь
Согтуу архичдаас минь дор хүн чанаргүй байна
Яг одоо эндээс явъя
Яруу найраг урсдаг монголдоо л очьё

Н Мөнхнаран 

20:36
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Зочин

humuus nutag butsna geed l bdag, tegsen hernee chaddaggui yum shig sanagdaad bdiin. Mungunduu horogdood! teriigee teed ger buliinhee tuluu gej uuriiguu huurch bdag.. gej megeel zohiochloo. Bi yugaa medehev dee chaavaas

Солонгонд хууртагч

Яруу найрагчид жаргал зохихгүй ээ гэж
уг нь сайхан л байгаа байх даа тэ
Сайхан бичсэн байна шүү

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)