Цэцэг оноогүй бороо : Шүлэг
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Шүлэг

Цээж ороосон салхинд жиндлээ гээд ч  яалаа 

Жигтэй нэгэн гунигаар догдлох  гээд ч  яалаа

Цайлган хайлган сэтгэлд нь хайр амлаад   ч  яалаа

 Жамаараа яваа тайланг нь өөрчлөх гээд ч  яалаа

Цаг цагийн хүрдэнд мөргөх  гээд ч  яалаа

Цас болоод бороонд нь норлоо  гээд ч  яалаа

Жил жилийн нүүдэлд хоргодох  гээд ч  яалаа

Жаргал хурсан нүдэнд өртөх  гээд ч  яалаа

Цахилан одох өдрүүдийн  шаналанг уугаад ч яалаа  

Цэгээн гэгээн хайрынхаа  шархыг эмнээд ч яалаа 

Жавартай тэнгэрийн доор цэнгэл эрээд ч яалаа

Жийрхүү гэнэн дурлалынхаа цангааг тайлаад ч яалаа

Б Цэдэндаш

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)