Цэцэг оноогүй бороо : Наран зүг … утас дуугарав уу?
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Наран зүг … утас дуугарав уу?

Наран зүгийн минь намар буцаж, өвлийн цасан дунд жавар хургуулан амьдрах  цаг ирэв. Яг л би өөрөөрөө,   гав ганцаараа хорвоо дээр үлдсэн юм шиг. Зүрхээ чагнаж, сэтгэлийн галаа манаж амьдрах минь… Яршиг,төвөгтэй хүний явдлаас түр ч атугай ангижирч сэмээрхэн алхаж, сэмхэн амь зуух минь… Өмссөн хувцсандаа  багтах минь… Хайртай  бүхнээсээ  нүүр буруулах минь…
 Чиний инээмсэглэлээс ч зугтая. Чамайг харахгүйг хичээе… Дурлаж, уулздаг нөхдөөсөө  ч холдох минь. Ширээ тойрч суугаад, хүүхэд насаа дурсаж инээлддэг сэн. Халуун дотно яриа  ч төвөг цаашаа , чихээ таглах минь… Дуртай дуугаа  аялахгүй, “ Сэтгэл бүрдийн тойром”-ыг ч сөхөхгүй ээ… Будаж, гоодож дэгжирхэхээ бүр больчихноо… Бусдыг цочтол тас  тас инээхгүй, ярвайсхийгээд   өнгөрөх минь. …
Цасан дундах ойн зөрөгөөр би алхах дуртай, болих минь … Гол усаар туучиж, хөдөө цэцгэн дунд дураараа  гүйх сэн, яршигтай гэдэг нь… Өглөөний наранд хүслээ шивнэдэг юмсан, орхи  цаашаа…Гэгээрч, гэрэлтэх минь ч үгүй шүү. Хүлцэхгүй, тэвчихгүй, уучлах ч үгүй ээ.   Хөв хөлдүү амьдарья байз…  Нээрэн, сэтгэлд цас бударч,  цасан шуурга шуураад хөлдөх нь ээ . Би ингэж удаан адарвал царцах нь  . … Үгүй шүү, зовлонг жаргал болтол инээж мөнх орших  зориг минь хаачлаа?
  Би-гээ тахьж,  биеэ сахьж аж төрөх гэсэн минь бодол худлаа, бүр худлаа шүү, худлаа. Үнэндээ, Би гэдэг юу юм бэ? Хумхын тоосон чинээ өчүүхэн нүгэл шүү дээ. ..
     Утас дуугарав уу даа, ярья … сэтгэлдээ хураахаар зэхсэн   мөсөө хайлтал  инээе. Эсвэл туслаач гэх  нь үү, туслая байз…

 Би хэн бэ,  өөр рүүгээ тонгойгоод тав алхаад сэтгэлийн хүнээ  таньдаг байхсан. Гадагшаа тав алхаад хажуудах нөхрөө мэдэрдэг байх сан. Надад гэрэл гэгээтэй юу байна вэ, бас надад юу хэрэгтэй байна вэ?

 И Инна 2012 он 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)