Цэцэг оноогүй бороо : Хайрлахсандаа
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Хайрлахсандаа

Гудиггүй явахад минь
Гунигласан чи
Гутарч ухрахад минь
Гудайж сөхрөөгүй ээ
Хоеулаа гуиглавал
Орон зай нисчихнэ
Хосоороо гудайчихвал
Одод ширгэчихнэ
Халгиж урсахад минь
Татарч байсаан чи
Дундарч асгарахад минь
Дүүрэн л байсан
Хоеулаа татарчихвал
Чулууд хатаж
Шувууд ангасна
Хатуурч зангирахад минь
Хайлаагүй чи
Хагарч бутархад минь
Үйрээгүй чи
Гашуудаж харуусахад минь
Гараас минь атгасан
Биеэ хуваачихаад
Бүтэн болгосон
Бурхан аавыг минь
Буцааж өгсөн
Хазгай гишгэхэд минь
Гундаагүй ээ чи
Ганхаж газардахад минь
Гандаагүй ээ чи
Хоеүлаа ганхчихвал
Уулс нурчихна
Хосоороо гандчихвал
Орчлон зэвэрчихнэ
Уйлж байхад минь
Урсаагүй ээ чи
Аргадахын нулимсаа залгиж
Амьдын гашууныг амталж эдгээсэн
Хатаж хагдархад минь
Өөдөө л ургасан
Хотойж хонхойход минь
Өгсөж л алхсан
Хоеүлаа уруудвал
Сар харвачихна
Хосоороо хотойчихвол
Нар уначихна
Үнэнг хайсан үрс минь
Үнхэлцгэндээ хагарчихвал яанам...
Хань минь хормойгоо нөхнө
Харин би хармаагаа сэгсрэнэ
Хайрлахсандаа...
Хагацал ирвэл хань минь чи улд
Ханагар хөвгүүдийнхээ уулс босгохыг үз
Эргэн,эргэлдэх намраас
Сэргэн,сэрвэлзэх навч болон чамдаа бөхөлзье
Жан.Шагдарын Суумэргэн 2012 он
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Атаархуу Азаа

хайрлахсандааа өөөр яалтай ч билэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)