Цэцэг оноогүй бороо : Би цасны бүсгүй болчихож...
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Би цасны бүсгүй болчихож...

Сайн уу? Цасны хүн минь!

Яагаад ч юм өнөөдөр чамд захидал бичмээр санагдаад. Нэг л мэдэхэд бүх зүйл цав цагаанхан үзэсгэлэнтэй, тэгсэн хэрнээ цаанаа л нэг ихэмсэг шүү. Өвөл яг л чам шиг санагддаг байсныг санаж байна. Хүйтэн хирнээ сэтгэл татам эл өдрүүд чиний л өмч байлаа даа.

Цаг хугацаа урсан өнгөрсөөр энэ цэнхэр гариг тэнхлэгээ нэгэнтээ эргэчихээд байхад зүрх сэтгэлд минь чи цасны хүн янзаараа... Гэхдээ өнгөрсөн өвлөөс өөрчлөгдсөн олон зүйл бий. Хамгийн гайхалтай нь чи минь намайг харах бүрийдээ, тааралдах бүрийдээ инээмсэглэдэг. Бүр чин сэтгэлээсээ инээмсэгдэг гэдэгт чинь би итгэдэг. Зүрхний чинь угт би баяр баясгалан төрүүлдэг, тийм үү. Хэзээ ч энэ үг амнаас чинь унахгүйг мэднэ л дээ. Гэхдээ харц чинь надаас юу ч нууж чаддаггүй. Харин одоо инээмсэглэл чинь хавар шиг, хацар шүргэх уруул чинь намайг дааруулахаа байчихаж. Харамсалтай нь энэ миний дуртай мэдрэмж биш байна. Зүрхийг минь зүсэх мэт шархируулж, үхэн хатан чам руу тэмүүлэх тэр хүслийг тэгтлээ төрүүлэхгүй юм. Догдлол дүүрэн тэр “амттай” өдрүүд алга. Хачин байгаа биз. Би чамайг урьдынхаараа улам ихэмсэг байгаасай гэж хүсэх юм. Хэзээ ч надад үл дурлах тийм л төгс, хүв хүйтэн байхыг чинь хүсээд байх шиг. Сэтгэлд нэг л зүйл дутуу оргиод байх гэж… Эсвэл би өөрөө цасны бүсгүй болж байгаа юм болов уу? Хамгийн сүүлд намайг үнсэхдээ чи над шиг даарсан уу?, хэлээч. Хүрч зүрхлэмгүй хирнээ холдож чадамгүй шаналанг мэдэрч байна уу?

Тиймээ, чиний чин сэтгэлийн инээмсэглэл намайг цасны бүсгүй болгочихож… Ердөө л нууц нь энэ байж шүү дээ, цасных байхын. 

 Б Гүнжинлхам

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Цэцгээ

Сайхан болжээ:) Танд шинэ оны мэнд хүргэе!

SEKU

Goy boljeee

kit (зочин)

гоё гоё

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)