Цэцэг оноогүй бороо : Гол шиг урсаад явчихна хайр
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Гол шиг урсаад явчихна хайр

Гол шиг урсаад явчихна хайр
 Цэцэг шиг үе үе  тордохгүй бол
 Шувуу шиг нисээд явчихна хайр
 Чин сэтгэлээ илгээж 
 Мөнхийн юм шиг бодолтгүй  түүнийг
 Гал мэт халуунаар нь байлгахгүй бол
 Гол шиг урсаад явчихна хайр
 Тал шиг уужимхан хандахгүй бол 
 Толь шиг хагараад хоцорно хайр 
 Өлгийтэй нярай шиг хайрлах тусам 
 Өвлийн жавар хургуулж жиндүүлнэ
 Өөрийгөө мартан бүхнийг зориулахад
 Өрөөл рүү  тэмүүлэн басамжлах 
 Хаврын тэнгэр шиг барьцгүй хайр 
 Хараацай дүүлэх  мэт өмнүүр хэрнэ
 Тасын дэвэлтээр ширвэх тусам
 Тал засаж бөхөлзөх хайр
 Талын энгээр зугатах бүрийд 
 Нар тэврэн аргадах хайр 
 Улирлын  дөрвөн өнгө мэт
 Ухаан шалгах илбэчин хайр 
Д Удамбор
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
САНАСААР

уянхан

♥ lara♥

гоё шүлэг байна

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)