Цэцэг оноогүй бороо : Дөрвөн улиралтай эх орон минь
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Дөрвөн улиралтай эх орон минь

                  Дөрвөн улиралтай эх орон минь
Мөнх цастай уулийн оргил нь өвлийн өнгөтэй 
Мөрлөж дүнсийсэн нуруу хярандаа 
Хааяаа хааяаа сирчигнэн үлээх 
Хавсраг салхи нь хаврын өнгөтэй 
Налаж сүглийн ургасан 
Нарс мод нь зуны өнгөтэй
Нар имжин шаргалтсан 
Тэнгэрийн хаяа нь намрын өнгөтэй 
Дүнсийх уулс тэнгэр нь 
Дөрвөн улиралийн өнгөтэй 
Дөрвөн бэрх шагай минь 
Дөрвөн улиралийн шинжтэй 
Тарган цагаан хонь бууx нь өвлийн шинжтэй 
Тавьтаргүй зантай ямаа бууx нь хаврийн шинжтэй 
Наадмийн тэнгэртэй морь бууx нь зуны шинжтэй 
Налж хэвтэн тэмээ бууx нь намрын шинжтэй 
Дөрвөн бэрх шагай минь 
Дөрвөн улиралийн шинжтэй 
Дөлгөөн сайхан чи минь
Дөрвөн улиралийн аястай 
Хасийн  цагаан шүдээ яралзтал инээх нь
Өвлийн өнгө аястай 
Хачин янзийн хувис хийн уурлах нь 
Хавар зан аястай 
Зөөлөн хонгор айль нь 
Зун цагийн аястай 
Зөнгөөрөө бүхнээ наддаа дэлгэх нь 
Намар цагийн аястай 
Дөлгөөн сайхан чи минь
Дөрвөн улиралийн аястай 
Дээдлэх заяатай монголчууд бид 
Дөрвөн улиралийн цэнгэлтэй
Дүн өвлийн хүйтэн сардаа
Дулаацан халууцах цэнгэлтэй
Дэлгэрэх хаврын урин сардаа
Сэтгэл нялхрах цэнгэлтэй 
Эрийн гурван наадам хийж 
Зуны сардаа цэнгэлтэй 
Эр бор харцага дуугаа аялж
Намрын сардаа цэнгэлтэй 
Дээдлэх заяатай монголчууд бид 
Дөрвөн улиралийн цэнгэлтэй
Дэлхийд ганцхан сонгодог хувирал 

Дөрвөн улиралтай эх орон минь ээ

                                                 Х Алагаа

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
tsengee

ih saihan blog bn ulam goe hunii getgeld oir zuilsiig hurgej bgarai

vano (зочин)

Тарган цагаан хонь бууx нь өвлийн шинжтэй
Тавьтаргүй зантай ямаа бууx нь хаврын шинжтэй
Наадмын тэнгэртэй морь бууx нь зуны шинжтэй
Налж хэвтсэн тэмээ бууx нь намрын шинжтэй
Saihan heljee,goy goy. Goy blog!

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)