Цэцэг оноогүй бороо : Бор хадаас
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Бор хадаас

Эх орон дээр нь сөгнөөстэй

Их яарсан сэтгэл давхиастай

Дэлхий дэрлсэн төмөр замын

Дэр модны бор хадаас

Төө хэрийн хүчтэй ч

Төмөр замаа тогтоодог

Төрд нэмэргүй санагдавч

Түмний заяаг бөхөлдөг

Дэлхийд яргасан  төмөр замын

Дэр модны бор хадаасыг

Алдарын тамга дарсан

Алтан хадаасаар ч сольдоггүй юм

Хадаас болгоны тав дээр

Хавар намар өнждөг юм

 Хадаас болгоны тав дээр

Хайр дурлал дархлагддаг юм

Хэзээ нэг хэрэг гарвал  

Хадаас болж хадагдахаас ч буцахгүй

                           Ю Идэрчулуун 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)