Цэцэг оноогүй бороо : Нүүдэл
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Нүүдэл

Нүүдэл нүүнэ юмс бүхэн нүүнэ

Нэлэнхүй орчлон  амрах завгүй нүүнэ

Зам дагаж нүүдэл үргэлжилнэ

Залах аргагүй нүүдэл сүлжилдэнэ

 Буйраа сэлгэх бүхэн нүүдэл

Буйгаас хувьсах бүхэн нүүдэл

Босох суух унтах амрах хэмнэл нүүдэл

Бодох сэтгэх олох үрэх үйлдэл цөм нүүдэл

Өргөрөг уртраг нумрах  наран сарны хээлэнд

Өрнө дорно зорин өртөө буудал буухиачлан

Өглөө оройг дамнан өдөр хоног туулан

Өөдлөх уруудах туйлын дунд амъдрал нүүдэл 

Ирэх нь баяр  буцах нь гуниг

 Эдлэх жам эгээрэл сэхээрэл

Ирсэн шигээ буцах  шувуудын цувааг ширтэж

Инж сэтгэл гэгэлзэх нь гуниг баярын нүүдэл

Дээдсийн тамгатай хөх толбоны нүүдэл

Дэлхийн даяаршилд замхараа нь үгүй нүүдэл 

Удам хойчийн аянд ухаан сийлж л нүүх

Уран бэрийн Монгол нүүдэл

ДУ Батмэнд  

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
moron (зочин)

goy shuleg bn nadad mash ih taalagdlaa

Бүсгүй

Goy shvleg bn. Blogoor chin anh udaa zochilj bn. amjilt hvsiy

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)