Цэцэг оноогүй бороо : Ханд-дин-аа
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Ханд-дин-аа

Ханд-дин-аа
/Санжааханд-д/

Чуулсан Ханд дагинасын хүрээлэнд чинь
Эр хүйсээрээ би залармаар байна
Цуугалдахын чинь үед өөрөөсөө гэм эрж
Эргэх дэлхийнхээ үүд рүү буцмаар байна...
Э.Э
Бие билгүүний гэгээ сацруулсан цагаан дүрт охин
Ээмэг зүүлтийг асаан чимэгт дүрийг бүтээнэ
Бурханы дүр эсгэвч хүн дүрстийн тавиланг яалтай
Энэ наснхыхаа итгэлийг бүсгүй түүнд илгээнэ
Эрхэст огторгуйн чуулганд эрхэмсэг оршихыг чинь үзээд
Эл хорвоогийн наран ч сүүдэртэй тусахыг анзаарлаа
Эр хүйсээрээ хүрэн заларч чадан одохын зүг минь
Эгэлийн туйлаас хагацах насан галавын хязгаартай байна
Оюун билгийг минь эрхшээн шидийг надад өгөөд
Огторгуйн мандлаар дүүлэгч салхин хүлгийг өгөөч
Учран золгохын заяаг хоосон зүүднээ тушаагаад
Ужиг цэнгэлийн харъяанаас үлдэн хөөж туслаач
Огторгуйгаар одогч наран сарны чухаг гэрэл
Салхинаас үүссэн цагаан очсын шуурга байлтай
Одоо чамдаа сэтгэлийг нээж туст үйлийг зохиовч
Сар нарны явдал чамд минь дэндүү уйтай
Цэцгэн хээтэй улаан өмсгөлд чинь улирал үл солигдоод
Долгионт хар үснэртэд чинь буурал суухыг би үзэхгүй
Цэхлэн сууж бийрийг түшин чамайг хүсэн мөрөөдөөд
Дэлхийгээсээ чиний зүг хөвгүүн чигээрээ яавч очихгүй ээ
МССТөв
2013.04.16

 Э Эрдэнэдалай

 РЕКВИЕМ

Ижий минь надаас шувуу шиг нисээд явчихсан 

Ирэх он цагийг надад үлдээгээд өөдөө одсон 

Уйлахаас өөрийг мэдэхгүй хүүдээ ээж минь 

Уулсын дулаахан нөмөр байлаа 

Айдас үргээдэг ижийтэй байлаа 

Айдсаа дарж ижийгээсээ хагацлаа

Амьдрал сургадаг ижийтэй явлаа

Аньсага чийгтэж ижийгээсээ үлдлээ

Гуутай бурхандаа залбирч ижийнхээ дэргэд

Дуутай борооноос хоргодож ижийнхээ дэргэд 

Хар дарсан зүүдээ үргээж ижийнхээ дэргэд

Хамаг зовлонгоо гээж ижийнхээ дэргэд

Ижийгээ л дуудаж хэлд орсон 

Инээдийг нь чагнаж эрх өссөн 

Дээлийг нь хормойдож хөлд орсон 

Дэргэд чинь хүү нь жаргаж л өссөн дөө

Гараас тань хөтлөж хорвоог таньсан

Галыг тань ноцоож тусад орсон 

Уснаас айдаг хүү нь таныгаа 

Уснаас ч тунгалагхан нулимсаа унаган санаж сууна

Сураг чимээгүй яваад 

Сэтгэлийг нь чилээсэн гэмшилтэй

Сул асгарсан нулимсыг 

Ухаараагүйн харуусалтай амьдарч л явна 

Үүлтэй тэнгэр хэчнээн нижигнэсэн ч 

Үр нь одоо айхаа больсон

Ээжээсээ хойш хүү нь том хүн болсон

Эгэл жирийн бүхнийг илүүтэй хайрлах болсон 

Ижий минь надаас шувуу шиг нисээд явчихсан ч 

Ижий минь намайг хэзээ ч шувууны хүүхдээр солихгүй ээ

Г.Лхагвадорж  Тусгай байр эзэлсэн шүлэг


                                Г.Дэлгэрмөрөн 

Энэрэхүйн шүлэг
Ухаарал хайрлах үг бүхэн үнэ цэнээ хадгалаад
Уран яруу хорвоо уянгын байгаасай гэж хүснэ
Хайрлаж үзэхсэн гэсэн хүүхэд насны эрх чөлөө
Хүсэл бүхнийг минь дуулж байгаасай гэж хүснэ
Хэн нэгэнд хэлээгүй ариун нандин үгээ
Хорвоо би чамд хэлж үзмээр байна
Аз жаргалыг би ертөнцийн энгэрээс
Анзаарч хараад
Алаг цэцгийн дэлбээнд биш
Үндсэнд байдгийг би мэдлээ
Ухаарал хайрлах үг бүхэн
Үнэ цэнэтэй байдгийг мэдээд
Уран яруу хорвоо
Зөөлөн байгаасай гэж хүснэ
Бүхнийг үзэхсэн гэсэн хүүхэд насны мөрөөдөл
Баяр гунигтай дуунаар сэрж яваасай гэж хүснэ
Хэлж үзээгүй үгээ хорвоо л хэлмээр байна

Хүн бүрийн өмнө чанга дуугаар сонсгомоор байна

Тусгай байр эзэлсэн шүлэг
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)