Цэцэг оноогүй бороо : ЭМГЭНЭЛ
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ
Пүрэвийн БӨХБАТ
1963-2013 он.
МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч П.Бөхбат 1963 онд Төв аймгийн Архуст суманд төрсөн. Дорноговь аймгийн Сүмбэр сумын дунд сургууль, ОХУ-ын Краснодар хотын цэргийн нисэхийн сургууль, УБДС-ийн Монгол хэл, уран зохиолын ангийг тус тус дүүргэсэн. Уран бүтээлээ 1980-аад оны дунд үеэс эхэлж, “Санахын огторгуй”, “Зуны амраг” шүлгийн түүврүүд, “Таван зүг” өгүүллэг туужийн ном, “Үйлийн үрийн цоорхой” туужийн ном, “Борооны тарни” шүлгийн түүвэр хэвлүүлсэн. МҮОНРТ-ийн Дорноговь, Говьсүмбэр аймаг дахь тусгай сурвалжлагчаар ажиллаж байв.
Тэрээр 2013 оны 07-р сарын 08-ны өдөр өвчний учир хорвоогийн мөнх бусыг үзүүлэн тэнгэрийн орноо одлоо. Талийгаачийн хүнлэг, наргианч, шударга зан чанар, эгэл даруу дүр төрх, авьяас билэг та бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан үлдэх болно.
Ум сайн амгалан болтугай.
Монголын Зохиолчдын “Хурмаст тэнгэр” төв.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)