Цэцэг оноогүй бороо : Шүлэг
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Шүлэг

Шувууны далавч шиг үүлс өд унах шиг сэмэрч нүүхэд 
Шанхны үснээс нарны тогорууд нисэж цэнхэр зөнд уусна
Шаргал гэрэл тэнгэрийн үүдийг сөхөж дээлт хүмүүнийг авч одход
Шамдвал чөдөр өвснөөс хөх зэрэглээ босохыг хүйн холбоо болохыг танина
Бодь уснаас амссан гөрөөс дорнын талд амь болно
Бодход тэнгэрийн хүлэг норсон биеэ шилгээх шиг шүүдэр унасан биз
Тэнгэрийн хаяанд нялх ногоо чулуу зайчилж ургахыг газар хэвтэхдээ сонсоно
Тэнд лав харц эсгэн од харваад цөөрмийн усанд уусаа биз
Эзгүйрэл дунд хуучин борог хагдарч амирлалыг олохуй бүдэг харгуй эдгэнэ
Эргийн шороо нурж буй нь зөөлөн харцат хүмүүн буцсан буй за
Дэнгийн гэрэлд үзэг барьсан нууц таринч цаг хугацааг баринтаглаж суухад
Дэлхийн элгэнээс буцах хором эндээс хол буй за

Ч.Ренчиндорж

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)