Цэцэг оноогүй бороо : Шүлэг
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Шүлэг

Гуниглангуй алхах бүсгүйн зүгт эр өвс бөхийж, гэрэлт шувуудын үүр болохуй Гэртээ харимааргүй бодогдож "Дөрөө"-ийн горхины хөвөөнөө удаан суунам Түүдэгийн дөл мэт зэрэглээнд цагаан дэрс мэт гөрөөс бүрэлзэж Тэр зүгээс сэрчигнэгч зээрийн үнэртэй салхинд таанын цэцгэс тэргүүн гудайхыг харсаар суунам Эрлийн л хүн бололтой ганц морьтон саахалтын зүг чиглэхэд Эрвээхэй сормууст Чогсмаагаа харамлахын совин татна... ...Буцагч цагийн аяст толгод өвгөдын дээлийн өнгө шиг гандаж Болор шөнөөр намил цэцгийн бумбанд сар амарч хононо Сүүлчийн шувуудын нойтон далинаас намар дусагнах ахуйд Бороонд норсон өвс усаа шилгээн өндийж аниргүй намд чимээ болно Сүрэг үүлсийн цуваа өмнийг зорин тэртээд хаа нэг аянга гялбахуй Бодол минь дэлгээтэй үүдээр шөнийн бараанд шингэнэ Тэртээ алсад чимээлэгч ноходын дуунд чөдөрийн морины зүүд үргэж Аяны хүн гэрэл гаргах шиг талд хуучин сар мандана Тэнгэрийн зарилгаар ийм л амгалан хөдөөд өссөн юм болохоор гэгээн амьдарч Сүмэн талынхаа анир гүм шөнийг цочоохгүй хувилгаан өвс болж чимээгүй ургана би

Ч.Ренчиндорж

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)