Цэцэг оноогүй бороо : Хаан хүлэг
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Хаан хүлэг

Хаан хүлэг 
Өтөлсөн цагаан модны үндэс эвлэж 

Өвөл цагийн дор мөчирлөсөн зогссон байна 

Өнө мөнхийн гэрэлт ирээдүйг дагуулж 

Өнгө ээдсэн хорвоод хоёр загал иржээ 

Хүйтэн наран дор 

Хөлөөн хучуулж хэвтсэн  

Хүн цагийн гэрэлт ирээдүй 

Хажууд ойрхон байна 

Хуучин сарны гэрэлд эзнээн хайж явсан 

Хуурын аялгуун таталтанд загал жамаараа ирсэн байна 

Хан уулс хатан усаараа 

Харц нь ханасан 

Хамаг монголын хаан хүлэг 

Хажууд ирсэн байна 

Хүй дарсан нутгийнхаа 

Хуй тоосыг хөндөхөөр 

Хул цагаан загал хүслээн гүйцээж ирсэн байн 

Онгон цагаан талдаа 

Орог саарал одоо 

Он жилийг өртөөлөн 

Орчлонд хэвээрээ байна 

Омголон монголын түүхэнд 

Оломгүй хоёр загал 

Он цагийн эрхэнд 

Ойртон ойртон байна 

Хаан хүлэг хажууд нүүргэлсээр 

Хатан туул хажууд урссаар 

Хуурын эгшигт хүн уяарсаар

Хоёр загал хоpвоог татсаар
М.Отгонбаяр

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)