Цэцэг оноогүй бороо : АЯНД ГАРЛАА, АМРАГ МИНЬ
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

АЯНД ГАРЛАА, АМРАГ МИНЬ


АЯНД ГАРЛАА, АМРАГ МИНЬ
Аянд гарлаа, амраг минь
Ар гэрээ дахиад л сахиад үлд дээ
Их холоо явах гэж аянд гараагүй
Энүүхэн зуураас эргээд ирнэ дээ
Ганцаараа унтах ямар эвгүй билээ
Гарцаагүй энэ уйтгарыг би ч гэсэн эдэлсэн дээ
Архи дарс, нэг шөнийн амраг угтаж магадгүй
Аятайхан аргаар мултрахыг хичээнэ дээ
Үзэж харах юм энд тэндгүй
Үнэнчилж уулзах ухаантан бишгүй
Юм үзэж нүд тайлах хэргээр явахад
Юүдэн, дуран, шүдэнз, зураг татагч
Дуу хураагуур, гар утас, гэрэл үүсгэгч
Дутуу байх учиргүй аранзанд хийгээрэй
Жолоочдоо хэзээ ч архи уулгахгүй
Жаргал хийгээд жавхаа сөнөчихвөл чи минь яана

Аян замын ерөөл уншуулаарай амраг минь
Алс замын өлзий хутгаар дүүрэг
Өвөр рүү чоно гүйж ороосой
Өврөөс муур үнэг зугатаж бүү гараасай

2011-11-01. Жанжин Чойр


start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
САНАСААР

сайхааан сайхан аянд гарлаа гэж

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)