Цэцэг оноогүй бороо : МОНГОЛЫН ХАЙКУ ШҮЛЭГЧДИЙН АНХДУГААР УРАЛДААН
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

МОНГОЛЫН ХАЙКУ ШҮЛЭГЧДИЙН АНХДУГААР УРАЛДААН

МОНГОЛЫН ХАЙКУ ШҮЛЭГЧДИЙН АНХДУГААР УРАЛДААН

Хайку, хайц шүлэгчдийн “ХЯЗГААРААС ЦААШ” бүлгийн нэрэмжит Намрын кукай буюу хайкун уралдаанд хайку сонирхогчдыг урьж байна. Кукай гэдэг нь өөрийн дэг журамтай хайкун уламжлалт уралдаан юм. Бид Монголд кукайг анх удаа дэг журмынх нь дагуу зохион байгуулж байна. Нэг оролцогч “Намар” сэдвээр бичсэн, өмнө нь ямар нэгэн хэлбэрээр нийтлэгдээгүй, нэг хайкуг илгээх бөгөөд хайкуд намар гэсэн үг орсон байх албагүй. Уралдаанд оролцох хайку нь байгаль улирлыг илэрхийлэх үг буюу киготой, уртбогиноурт хэлбэртэй, кирежи буюу зохиогчийн дотоод хэмнэлийг илэрхийлсэн зураас (-) буюу гурван цэг (...)-тэй, уншигчдад сэтгэн бодох, урнаар сэтгэх орон зайг үлдээсэн таавартай байх ёстой. Жишээ нь:

зөөлөн салхинд
өвсний бүжиглэх чимээ-
намрын үдэш

Батсуурийн Бүрэнбилэг

Оролцогч хайкугаа mongoliankukai@gmail.com хаяг руу илгээх бөгөөд овог нэр, оршин суугаа хотынхоо нэрийг дор нь бичиж явуулна.
Уралдааныг дүгнэх журам: Зохион байгуулагчид уралдаанд ирсэн хайкуг зохиогчын нэргүйгээр жагсаан, оролцогчдод мейлээр илгээнэ. Нэг оролцогч 6 онооны эрхтэй бөгөөд хамгийн сайн гэж үзсэн хайкунд 6 оноогоо хуваарилж өгнө. Жишээ нь:

№15- 3 оноо
№ 56- 2 оноо
№23- 1 оноо

Нэг хайкунд 3-аас дээш оноо өгөхгүй бөгөөд оролцогч өөрийнхөө хайкунд оноо өгөхгүй. Оноогоо явуулахдаа мөн овог нэр, оршин суудаг хотынхоо нэрийг бичээрэй.
Оролцогчдын явуулсан онооны нийлбэрээр хайкун дүнг гаргах ба хамгийн олон оноо авсан дарааллаар байр эзлүүлж дүгнэнэ. Уралдаанд оролцох хайкуг 2013 оны 9 сарын 21-нээс 10 сарын 02 хүртэл хугацаанд mongoliankukai@gmail.com хаягаар хүлээж авна.
Хайкуг хүлээж авсаны дараа кукай зохион байгуулагчын зүгээс мейлээр хариу илгээх ба оролцогчид хариу явуулахдаа хугацаа хожимдохгүйг хүсье.
Санал өгөх хугацаа 10 сарын 3-аас 10 сарын 15 хүртэл хугацаанд байна.
Эхний 3 байр эзэлсэн оролцогчдыг цахим сертификат, номоор шагнах бөгөөд нийт уралдаанд оролцогчдын хайкуг “Хязгаараас цааш” бүлгийн блогт нийтлэнэ. Онооны дарааллаар эхний 10 хайкуг бүлгийн цахим сэтгүүлд нийтлэнэ.
Цаашид кукайг уламжлал болгон явуулах ба оролцохыг хүссэн бүх хүнд нээлттэй.

Амжилт хүсье.
Зохион байгуулах комисс
start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
♥♥..hermonie..♥♥

хөөөх яасан гоё юм бэ би ормоор бнаа хайку гэдгээ харин арай энгийн үгээр тайлбарлаад өгөөч

САНАСААР

зам тас харанхуй
бодлын харгуй гэгээтэй
үүүрэх ачаа хөнгөхөн санагдах ...

САНАСААР

хахахаха за за хайкуууу гэж хахахаха

エンフシ

майл- ээр явуулчлаа хө

エンフシ

Намар..
Навч зүүсэн болжмор
Дэрсэн шүүрнээс үргэх нь
Намар болсоны шинж юм уу даа...

САНАСААР

хоёр банзан дээр ул минь тухлаатай
холын доороос чимээ дуугараастай
хожмын хойно санахад үмхий гэж хахахахах ....

монгол шүлэгийн урсгалаа хөгжүүлээ хөөө энэ ямар ч онцгүйн байна

САНАСААР

хоёр банзан дээр ул минь тухлаатай
холын доороос чимээ дуугараастай
хожмын хойно санахад үмхий гэж хахахахах ....

монгол шүлэгийн урсгалаа хөгжүүлээ хөөө энэ ямар ч онцгүйн байна

エンフシ

ядаж байхад үмхийгээр унгачих юмаа
үмхий дээрээс минь хамар битүүрээстэй
холын хүнүүс үнэр танартанд угаараастай ......гээд л үргэжлүүллээ хаха

САНАСААР

орчин цагийн хайку бичиж байхад
оломгүй холоос нэг хүн шоолов
энхүүш бид 2 энэ блог дээр наадав гэж ...
хахахахаха

エンフシ

наадаж байхад эвгүй юм болох вийдээ
намайг бмш чамайг эвгүйдүүлэх вийдээ
насандаа намбатай бай гэж олон түмэн хэлэх вийдээ..

lmurun (зочин)

hi, bi uchigdur shuleg yavuulsan yasan be avsan uu

САНАСААР

нэг талбар дээр бужигнуулна
тэнд уралдаан болно
самарсан байна задарсан байна

zaya

хахах та 2 энд л ингээд элийрээд л байсан юмуу

САНАСААР

бид 2 энд буулгаж тараажийноооо одооо болийд оооо арай л бас хүний блог дэндүүлж байнаа сооррийй шүү хөөө

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)