Цэцэг оноогүй бороо : “Усны сар” сэтгэл норгоно...
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

“Усны сар” сэтгэл норгоно...

“Усны сар” сэтгэл норгоно... 

Ч.Дагмидмаа бол “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн  яруу найрагч эмэгтэйчүүдийн тод төлөөлөгчдийн нэг билээ. Түүний “Усны сар”-ыг “ажих ” хүндэт үүрэг тохоогдсоныг хүндэтгэлтэйн дээр аюумшиггүйгээр хүлээн авлаа. 
Би хэзээ нэгэн цагт 
Өөрийгөө 
Тэнгис далай байсан гэх 
Үлгэр домог зохиогоод 
Түүндээ 
                      Итгэх...  Тэр итгэлээс нь шүлэг төрдөг байх ч гэж эгдүүцмээр энэ бүсгүйн мэдрэмжүүд их сонин. Далай дээр өнчин завьтай төөрч яваа ч юм шиг. Эсвэл тайгад цааны эрэлд хатаж яваа ч юмуу гэж бодмоор... Шүлэгнийхээ араншинд зохихгүй хоолойгоор цангинуулж ирээд л шүлгээ уншина. Зөрүүдлэл л биз дээ... гээд хаях гэхээр үгүй ээ... жинхэнээсээ уншина. Нээг их дотогшоогоо бичсэнээ, хашихраад уншина. Албаар шүү дээ. Дотоод сэтгэлийнхээ дууг гаднаа илэрхийлж байгаа нь тэр байх. “Өөрийгөө тингэс далай байсан...” гэсэн шүү дээ. Нээрээ тингэс, далай л тийм араншинтай юм байна шүү дээ... Тэр Хөвсгөл далайн бүсгүй. Далай ээжийнхээ араншинг тээж яваа аж.
..Тэнгисийн эрэг налуу дээр
Шүлэг
Хуруугаараа бичиж суутал
Гүн хөх давалгаа
Гүйж ирээд үмхчихлээ
Лусын охинд үгээ хэлэх гээд
Цаг хугацааг хүлээж байсан аж... гэхчилэн сэрэх нь түүнийг далайнх гэдгийг давхар илтгэнэ. Далайгаас шүүрдсэн сувд-шүлгүүд “Усны сар” нь тунгалагхан мэлтэлзэх аж.  Эмэгтэй хүн шүлэг бичих нь өөрт нь ахадсан ажил байдаг гэдэг  биз дээ? Минийхээр бол харин ч зохидог гэж боддог.  Эмэгтэй хүний сэтгэл чинь бодитчлох юм бол ерөөсөө уран нарийн хийцтэй шувууны үүр юм биш үү?... Тэр үүрнээс ниссэн онгод гэдэг шувуу мөн ч холын нислэгтэй еэ. Ч.Дагмидмаагийн шүлгүүд гэгээн хаялгатай.   Түүний шүлгүүдийн уншиж суугаад нэг мэдэхэд бодолд автах, эсвэл сэтгэлийн навчис сэрчигнэх мэт... зэрэг мэдрэмж төрнө. Бүтээл болгондоо өөрийнхөө эс ширхэг бүрийг эрдэнэ мэт шигтгэсэн болоод тэр л дээ. 
Болжмор
Өндөр дуугаар 
Жиргэхээр
Бороо онгойно... гэдгийг “Усны сар”-наас харж болохын зэрэгцээ,
Хайр 
Миний хамгийн дуртай асуулт
Хайрт минь чи 
Түүний хамгийн сайн хариулт... болохыг таниж болох юм. “Усны сар”-нд навчис хөвж, хайр гэрэлтэж, амьдрал мэлтэлзэж, сэтгэл норж, гэнэрхэл дүрэлзэж байгаад л чин сэтгэлээс баяр төрнө. “Шинэ мянган”-ы чанга дуут найрагчийн исгэлүүн шүлгүүдэд би биш та дүгнэлтээ тавих учир ингэс гээд өөрийн бодлоо өндөрлүүлж байна. “Усны сар”-н дээр мянга мянган шүлгийн хорхойтнууд хөвөн хэсэх нь дамжиггүй. Би ч мөн тийм байгаасай хэмээн хүсэж байна. Нэгийг бодогдуулж, нөгөөг сэрээх нь шүлэгчийн үүрэг гэдэгт итгэдэг би. Үүний л төлөө төрсөн яруу найрагч бүсгүй Ч.Дагмидмаагийн “Усны сар”-нд  сэтгэл, бодлоо дүрж тухлах эрхийг танд үлдээе.  Андын маань уран бүтээлийн их аян ганзага дүүрэн бөгөөд гэгээн  мөртэй байх болтугай. 
МЗЭ-ийн болон Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Лхамсүрэнжавын Ганзул

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
FiGhT (зочин)

namaig demjeerei bi shine blogchin bn stonehoof.gblog.mn

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)