Цэцэг оноогүй бороо : НАЙРАГЧИЙН СЭНТИЙ
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

НАЙРАГЧИЙН СЭНТИЙ

НАЙРАГЧИЙН СЭНТИЙ
/эрхэм номын садан, “Говьсүмбэр” утга зохиолын нэгдлийн тэргүүн, яруу найрагч н.Энхтөр танаа зориулвай/
Зах хязгааргүй нуурын мандлаас
Чимээ анирдан гөлрөх мэт
Тэртээ хол даялсан
цаг хугацааны хэлтэрхийг сонжих мэт
Найрагчийн сэнтий
хөдөлгөөн үгүй, дуун үгүй...
Санаашрангуй туйл
гуних сэрэхүйд хүлэгдсэн мэт
Хэн нэгнийг хүлээх мэт
Хээрийн салхины аялгууг сонсох мэт
Найрагчийн сэнтий
баясал үгүй, цэнгэл үгүй...
Сархдад мансууран, асарт хурхирах
Эзний суудлаа
сарнаас ч харамлан
Их далайн эрэгт
усны уйлахыг чимээлэх
Ганганалдах шувуудын
дуулалдааныг тоолох мэт
Найрагчийн сэнтий
сүүдэр мэт, шөнө мэт
Буцалж буй усан мэт
Онгодын рашаан хүртэлцсэн
Буурал цагийн гэрч болсон ч
Бусдад үл анзаарагдах
эрхэмсэг хань
Найрагчийн сэнтий
наран мэт, саран мэт
Үл дуугарах үнэнч хань
Үзэгний үзүүр мэт үнэнч амраг
Үхэхэд минь үлдэх өнөд орших
Найрагчийн сэнтий тавилангийн гудас

Г Батжавхлан
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)