Цэцэг оноогүй бороо : Шархадсан сэтгэл
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Шархадсан сэтгэл

Шархадсан сэтгэл

Сонсох чихэнд дуу чинь амьгүй хөрөг болов

 Солирын бороонд төөрсөн зүггүй гариг шиг одов

Онож ирсэн бурханы хайр эзгүй тэнэж

Орчлон  дахь амьдын хагацалд гунигийн аяз дуурсав

Нарны цагаан туяа нэл асгарав

Надаас түнэр харанхуй хиншүү шиг үнэртэнэ

Гоожих цаг элс аг завгүй нурахад

Гоо үзэсгэлэн мөнх орших уу тэнгэрийн нүд харна

Учрах эс хагацах зам мөрийн зураг зураас

Улам ээнэгших хүсэл мартагдсан өдрүүд үзэгдэнэ

Уйлахаас инээх гурван цагийн хэмжээсүүд

Уйтгараас мартах зүрхний эмзэг талстууд

Лааны дүүрэн гэрэл санаа алдахад харанхуйлах

Лхасын мянган зул дэвэх шиг нүгэлтэй

Мухар зам сохор дагасан чамайг би

Мутрын зайд сүж энхрий үгүйлнэ

Алчуур нөмөр салхинд

Амраг сэтгэл хаашаа вэ

 Б Баярмагнай 2013он 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)