Цэцэг оноогүй бороо : Салхины зурхай
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Салхины зурхай

Салхины зурхай 

Горь гор хоёрын

Гогцоо тайлах гэж

Галын аманд үмхүүлсэн далны яс

Зураг тавиланг

Зурж ноцно

Ховч шаазгай

Хонь бэлчихээс өмнө ирж

Хоёр гуравхан үг унагасан

Тэнгэрийн сануулгатай

Тэр

Тэс өөр өдөр

Ес эхлээгүй атал

Ер бусын

Үлээлт нь саарал өнгөтэй

Үзүүр нь нугарчихсан салхи

Хойноос нь дагаж

Хаалган цаанаас буцна

Цай дэвэрнэ

Цаг хугацаа сэрүүн

Цагаан өехийтэй гөлөг

Аргалын дэргэд

Урь зүүдлэн

Унтана

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Ж. Mөнх-оргил

гоё болжээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)