Цэцэг оноогүй бороо : ″Чи минь наддаа ирээрэй″
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

″Чи минь наддаа ирээрэй″

"Чи минь наддаа ирээрэй"
Чи минь наддаа ирээрэй ирээрэй
Чинэрсэн хөх одыг нурам болтол хүлээе
Чи минь наддаа ирээрэй ирээрэй
Чилийсэн суунаг талыг алдалж хүлээе
Төөлж хүлээе
Чи минь наддаа ирээрэй ирээрэй
Нуурандаа хорогдож гурвантаа эргэх шувуудын
Нулимсанд дэвтэж хүлээе
Нуугдаж ширтсэн багын дурсамжаа сэвтээж хүлээе
Наддаа чи минь ирээрэй ирээрэй
Хамгийн сүүлд үлдсэн ганц навч шиг
Хайрандаа зүүгдэж хүлээе
Хадан дунд хярсан туулай шиг
Хагацлаас зүүгдэж хүлээе
Хайрт минь наддаа ирээрэй ирээрэй
Хотын гудманд тарьсан гөлж цэцгийн дэргэд
Гандаж хүлээе
Гансарч хүлээе
Холын уулыг зорьж одсон өвөөгийнхөө сургаалыг
Санаж хүлээе мартаж хүлээе
Төрхөмдөө буцахдаа бичсэн захиаг чинь
Урж хүлээе
Уншиж хүлээе
Төрхөө алдан хад тэврэн унахдаа
Төгөлдөр чиний зүг
Харж хүлээе
Нурж хүлээе.

Батдэлгэрийн Одбаяр
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)