Цэцэг оноогүй бороо : Шүлэг
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Шүлэг

Богино мөчлөгүүд
Үнсэх үү болих уу гэсэн ичингүйрлээ хаацайлж
Үсээ илбэн дуугүйхэн гэрэвшин зогсоход чинь
Уруулын чинь бүлээн салхины аясаар хөглөгдсөн
Ур цэцгийн дэлбээг үсэнд нь зүүсэн өгсөн
Алдаа оноо гэдэг тоо тэнцүү биш шүү
Алдуул салхины гүйдэлд цэцгийг минь энгэртээ нууж яваарай
Хавар хаврын бороон дусал энгэрийг чинь даган урсахад
Халуунаас халуун зүрхэнд нь улам гүн шигдэнэ шүү
...
Хэн бүхнээс урьтаж би чамайг хараагүй ч
Хэтэрхий үнэн хайрыг минь оройтохын гэмшил дайраагүй ээ
Хэсэг хэсэг үүлсээс гуниглуун бороо ороогүй ч
Хэлбэр ижилгүй сүүдэр нь намайг чамайг дайраагүй ээ
Удлаа гэхэд жил болох дурлал биш дээ
Удаанаас урт үүрдээс илүү шүү
Хэн бүхнээс урьтаж хэлье миний хайр
Хэлтэрхий бүр нь дэлхийд унадаг одны настай юм шүү
...
Уйлчих вий дээ гэж боддог хэрнээ
Урсах нулимсны нь сүвийг би л нээгээд байна уу даа
Угтаа энэ орчлон уснаас бүтсэн биш үү
Урсгал бүрийг нь харамлаарай би чинь хичээе
Асгарах бороо урсдаг мөрөн голд
Асгараа нулимс чинь хэрэггүй дээ
Тоотой хэдэн шүлгээ чиний дэргэд үлдээхэд
Толгойн тушаа зогсож зүрхэн дээр минь нулимсаа асгаарай
...
Яв даа яв чи минь яв
Миний бүхнийг голоод яв
Яв даа яв чи минь
Хүний гэснийг шилээд яв
Яв даа яв
Чи минь яв
Гадаа бороотой байна
Шүхэр аваад яв

Б Одбаяр
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Hanji Binde chwan (зочин)

Ih goe ym aa yaasan ch sain admintai ym Admind ni amijilt husie :)

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)