Цэцэг оноогүй бороо : Хуур мэт бүүвэйлэх Хос чавхдаст зам
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Хуур мэт бүүвэйлэх Хос чавхдаст зам

Зөөлөн ай сонсогдоно

Галт тэрэг бүүвэйлнэ

Зөрөг угтсан замаар

Галт тэрэг аялна

Хуурын ай сонсогдоно

Хулангийн давхил мэдрэгдэнэ

Хуур мэт бүүвэйлэх

Хос чавхдаст зам

Монгол ай бүүвэйлнэ

Морин зам бүүвэйлнэ

Умар өмнийг холбосон

Уран чавхдаст зам

Дэлхийн ай сонсогдоно

Дээр нь бид хөвч татна

Дээлтэй Монгол

Морин замаа хуурдаж татна

                                               Д Дашдулам  

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)