Цэцэг оноогүй бороо : Шүлэг
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Шүлэг

Амьдрал минь чамд баярлалаа
Алтанчимэг надад
Ахиад гучин жил тэнгэрийн шүлэгч явах
Ариун сайхан сэтгэлийг асаав
Шөнийн сарны дор
Алтан аяганы амсар зууж
Шинэ цасны үнэрийг
Алтанчимэгийн үсэнд зүүж өгөв
Тэнгэрийн салхи Алтанчимэгийн
Өлмийд цэцэг болж ургана
Тэвчээрийн бүс алдуурч би гэдэг хүн
Өмнийн сарыг тэвэрч унана
Алтанчимэг
Нэр нь чихэнд биш хуруунд тэмтрэгдэнэ
Нүд нь
Харцанд биш зүрхэнд гэрэлтэнэ
Алтанчимэг
Чиний өмнө би ус балгасан мэт дув дуугүй
Дурлал хэмээх сайхан өвчин тусжээ
Чин үнэндээ эдгээх эм нь бүү олдоосой
1998 он Завхан Тосонцэнгэл Ч Ууганбаяр 
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)