Цэцэг оноогүй бороо : Аз
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Аз

Аз
Гэнэт намайг аз дайрч
Гэрэлт сүмийн хонхчин болговол
Бөгтөр Кваздимо  шиг дээврийн хонгилд
Бүхэл насаараа яавч бүгэхгүй
Өглөөний мөргөлийн хонхыг би
Үүрийн цолмонгоор цохих л болно
Хамаг олон хонхон дуунаар минь сэрж
Хайр энэрлийн төлөө залбирал үилдэнэ
Ахиад  надад аз тохиож
Алдар хүндгүй ч авсчин болвол
Цаазын илд бүү буу гэж
Цаг үргэлж залбирах болно
Үхэлд хүртэл арын хаалга байдаг бол
Үзэсгэлэн бүсгүй минь над руу ирээрэй
Алтан авсан чамайг нойрсуулж
Адтай долоон одой шиг манаж чадахгуй ч
Харуусал гунигаа бусдаас нуун
Хайрийн симфони тоглож өгнө
Амтат ийм үхлээр хүмүүс одох гэж
Ар араасаа дугаарлах болно
Эргээд намайг аз ивээж
Эзэн Чингисийн хөлөг баатар болвол
Азан дээр минь аз хайрлаж
Агуу хааныхаа хар сүлдийг түшилцвэл
Алсын тэртээх нэгэн од руу
Аян дайнд мордох л  болно
Морин туурайгаар ододын хөрсөн дээр
Монгол гэж барлаж мөнхөлнө
Оддын  тэртээх нүүдэлчидын аян дайн
Одноос од руу шургалан довтолно
 Д Гомбосүрэн


start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)