Цэцэг оноогүй бороо : ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН УЛАМЖЛАЛТ , МЗЭ-ИЙН ШАГНАЛТ ЯРУУ НАЙРАГЧ П. БӨХБАТ АГСНЫ НЭРЭМЖИТ “БОРЖИГИДАЙ СЭЦЭН-ГОВЬСҮМБЭР УТГА ЗОХИОЛ-20” ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫН УДИРДАМЖ
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН УЛАМЖЛАЛТ , МЗЭ-ИЙН ШАГНАЛТ ЯРУУ НАЙРАГЧ П. БӨХБАТ АГСНЫ НЭРЭМЖИТ “БОРЖИГИДАЙ СЭЦЭН-ГОВЬСҮМБЭР УТГА ЗОХИОЛ-20” ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫН УДИРДАМЖ

Нэг. Зорилго:
Яруу найрагч Пүрэвийн Бөхбат агсан нь Говьсүмбэр аймгийн дунд сургуулийн төгсгөгчдөөс төрсөн анхны МЗЭ-ийн шагналт яруу найрагч, Монголын утга зохиолын “Мөнгөн үеийн” төлөөлөл бөгөөд салбарын уламжлалт “БОРЖИГИДАЙ СЭЦЭН” наадмыг Салбар байгуулагдсаны 20 жилийн ойгоор түүний нэрэмжит болгохоор шийдвэрлэсэн болно. Тус наадам хоёр жил тутамд Говьсүмбэр аймагт зохиогдоно.

Хоёр. Хамрах хүрээ
Яруу найрагчид, утга зохиол сонирхогчдод улсын хэмжээнд нээлттэй.

Гурав. Ерөнхий зохион байгуулагч:
МЗЭ-н Говьсүмбэр аймаг дахь Утга зохиолын салбар
Ерөнхий ивээн тэтгэгч: Утга зохиолыг дэмжигч “БӨХБАТ” сан
Хамтран зохион байгуулагч: Говьсүмбэр аймгийн ЗДТГазар, найз нөхөд, төрөл төрөгсөд нь.

Дөрөв. Хугацаа
Эцсийн шалгаруулалт 2014.11.28-ний 18,00 цагаас Дуу, бүжгийн “Боржигин” чуулгад явагдана

Тав. Шалгаруулах журам: Оролцохыг хүссэн яруу найрагчид сэдэв чөлөөтэй, /аливаа наадамд уншиж байгаагүй/ 2 шүлгийг зохион байгуулах комиссын хаягаар ирүүлнэ. Шалгарсан 15 яруу найрагчийг албан ёсоор мэдээллийн хэрэгсэлээр зарлана. Дорноговь болон Дундговь аймгаас тус бүр дөрвөн яруу найрагч урилгаар оролцоно.
Говьсүмбэр аймгийн Утга зохиолын салбарын гишүүн яруу найрагчдад нээлттэй.
Шалгаруулалт гурван даваатай явагдана.
-Эхний шатанд шалгарсан яруу найрагчид шүлгээн уншина.
- 3-р шатанд шалгарсан 9 яруу найрагч шүлгээ уншиж өрсөлдөнө.
-Сүүлийн шатанд 5 яруу найрагчийг шалгаруулан наадмын цомын эзэн, наадмын тэргүүн шүлэгч тодорно.

Зургаа. Шагнал урамшуулал:

Тэргүүн байр / 1 яруу найрагч/ Хүндэт өргөмжлөл, цом, 1000,000 мянган төгрөг
Дэд байр / 1 яруу найрагч/ Хүндэт өргөмжлөл, 600,000 мянган төгрөг
Гутгаар байр / 1 яруу найрагч/ Хүндэт өргөмжлөл, 350,000 мянган төгрөг
Тусгай байр /2 яруу найрагч/ Өргөмжлөл, 200.000 мянган төгрөг
Наадамд шалгарсан 15 найрагч 50.000 мянган төгрөгний шагналтай

Долоо. Оролцох яруу найрагчдын материал хүлээн авах хугацаа, журам:
Яруу найрагчдын бүтээлийг 2014.11.12-2014.11.25-ийг хүртэл chonos_mgl@yahoo.com хаягаар болон МЗЭ-ийн хороонд 206 тоотод болон мөн Говьсүмбэр Шуудангийн хайрцаг 22 хаягаар хүлээн авна.
Лавлах утас: 99993422, 93011175
Бүртгүүлэхдээ:
• Зохиолчийн харъяалал.
• Харилцах утасны дугаар болон емайл хаяг
• Унших шүлгээн компьютерт шивж хэвлүүлсэн байх шаардлагатай
• Шалгарсан 15 яруу найрагч 204.11.28-ний өглөөний 11,00 цагт “Баянзүрх” автовокзалаас Тусгай үйлчилгээний унаагаар ирнэ
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)