Цэцэг оноогүй бороо : Нүглийн чөлөө
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Нүглийн чөлөө

Нүглийн чөлөө

Бийрийн усархаг үзүүр үсгэнд тунаж ацаглахад 

Бие нүдэнд тунарах гэрэл эхийн сэтгэл гэвэй

Бүүвэйн дууны тайвшрал эртний оны амгаланд

Бүрэнхий сарны айдас надаас төөрөх орчлонд

Эхийн сэтгэл амрахгүй

Хөлд орох , ганц хоёр алхахад хөрс газар хатуудму

Хөлсөж уйлах , цочиход бурхан дуудаж нойргүйдмү

Үеийн хэдтэй дарвих морины салхинд одоход

Үлий бүхнийг бөглөх зүрхний уулга алдмуй

Тэнгэр бүрхэх холын аян цас борооны цагаар ч

Төөрөх даарах үзэгдэх цагийн сэрүүлэг шиг хономуй

Арз дарсанд хөлчүүр гуйвж дайвах зуур ч

Азай буурал ээж минь сэтгэлийн тамд амьдармуй

Өмхий шалбаагт нурах өөрийн муу хүүг 

Өрөөлийн хараалаас харамлах амьд хөшөө болмуй

Бийрийн үзүүр цааснаа тод хар бэхээр

Бичиж байгаа минь ч үйлийн үрийн төлөө

Мөлхөх дөхсөн ч миний төлөө

Мөргөж авшиглах ээж минь

Судрын шүншиг бүтээгээд би

Сул таталбар баринтаглав аа

 Б Баярмагнай

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)