Цэцэг оноогүй бороо : Нар шингэхийн зуурт
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Нар шингэхийн зуурт

Нар шингэхийн зуурт

Аян замд 

Хийморь сэргээж

Асгасан  шагай шиг

Зээрийн сүрэг бутрав

Хойгуур урдуур

Зам хөндөлсөн

Хорь гучаараа

Нар хөлөглөн хатирна

Аргил бор ооно

Түрүү өлгөн

Агаарт нэг хийлж

Газарт нэг бууна

Арваад шаргачин

Араас нь цойлон

 Атрын зоон дээгүүр

Шаргал тоос цацална

Талын хөнгөн салхи

Гүйцэн алдах хатирт нь

Тааны замбага

Цацлын сүү шиг будрав

Талын наран

Шингэх шингэхгүйн зуурт

Тавьсан сум шиг зээрүүд

Алтан тоосондоо уусав

                                      Р Түмэнжаргал




start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
bumbuurei_do (зочин)

Сайхан шүлэг байна, зээр гэснээс нутгаа санчихлааа, уул нүүж байгаа аятай зээрийн сүрэг явдагсан. Одооч хоёр гурваараал худаг нууран дээрл үзэгдэх болсондоо

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)