Цэцэг оноогүй бороо : ЭХ ОРОН
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

ЭХ ОРОН

                               ЭХ ОРОН

Цасан будрахад би бас бударна 

Цагийн цаг ийм л байсан

Дарс гэрэлтэхэд  би бас гэрэлтэнэ 

Дараа нь тэгээд алтанхан жүнз болно

 Өвс давалгаалахад би бас давалгаална

Өмний уулсын хувилгаан чанарт урвана

Саран дүүрэхэд  би бас дүүрнэ

Санчигны мөнгөн хяруу  болно

Горхи жиргэхэд би бас жиргэнэ

Гоё мананд хучуулсан  хөрөг болно

Уруул инээхэд би бас инээнэ

Улаан тэргэл навчис болно

Бороо зүсрэхэд би бас зүсэрнэ

Болор лааны санаа алдалт болно

Сэтгэл ханхлахад би бас ханхлана

Сэрүүн зүүдний сүмийн галбир болно

Орчлон шинэдэхэд  би бас шинэдэнэ

Олон улаан үнэгний гал сор болно

Үлгэр эхлэхэд  би бас эхлэнэ

Үзэмжит бийрийн тайчилт болно

Бэлхүүс чинэхэд  би бас чинэнэ

Бэхэн толботой удам болно

Сүү үнэртэхэд би бас үнэртэнэ

Шүлгэнд дарлуулсан сүнс болно

Д Баянтунгалаг 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)