Цэцэг оноогүй бороо : Бурханы асуулт
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Бурханы асуулт

Бурханы асуулт

Буцаад очиход чинь

Бурхан чамаас ,,,

Язгууртан байсан уу,, баян байсан уу гэж асуухгүй

Ядарсан нэгэнд буян болсон уу гэж асууна

 Бурхан чамаас ,,,

Нүцгэн явсан уу  өлсөж явсан уу гэж асуухгүй

Нүднээс далд бусдаас хумсалж  явсан уу гэж асууна

 Бурхан чамаас ,,,

Өнгөтнөөр  гоёмсоглож амттанаар  тансаглаж  явсан уу гэж асуухгүй

Өрөөл нэгнийг мэхэлж явсан уу гэж асууна

 Бурхан чамаас ,,,

Уйлж явсан уу дуулж явсан уу гэж асуухгүй

Улс амьтныг нулимж явсан уу гэж асууна

 Бурхан чамаас ,,,

Алтан бөгжтэй хуруугаараа гайхуулж явсан уу гэж асуухгүй

Амьтны  гол зулгааж тасалж явсан уу гэж асууна

 Бурхан чамаас ,,,

Эрдэний шүүдэр түүж  цай чанасан уу  гэж асуухгүй 

Эхийхээ аманд сүү дусаасан уу гэж асууна

 Бурхан чамаас ,,,

Хүн шиг хүн явсан уу гэж асуухгүй

Хүн явсан уу л гэж асууна  

                           Л Амархүү 

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
asdfghjkl

yag l tegeh bhda, zuv l yavj bval shan muuhai hamaagui setgel amar burhantai uulzah bhda

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)