Цэцэг оноогүй бороо : Сэрэхүй
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Сэрэхүй

Сэрэхүй

Хос зам

Холхи бөглүү

Ганц гэрэл гүн шөнийг гэрэлтүүлэхэд

Галт тэрэгний дугуй дахь нүсэр ачааг

Газар сандарч эгшин зуур лугшихад

Нүд зүггүй цасан шуурганаар  ч үл зогсох

Нүүдэл замаар  зорчном би

Говийн час улаан  нарны тунарсан гэрэлд 

Голио халууцах цагаар ч

Хөлс урсах нь сэрүүцэх шиг цөхрөлд

Хөдөө алс гэр үзэгдэхэд туурайн салхи үүснэ

Цагийн горьтиг  тэнгэрийн эрхшээлд үл захирагдах

Цаг хугацааны замаар зорчном би

Торгоны зам хилийн чанад одох 

Тоосгүй хурдаг галт тэрэг ину

Өртөө өртөө Хувилайн цагаас шинэ мянганы

Өв бөөрөнхий дэлхийг бүрэн тойрно

Мохошгүй тэнгэрлэг түүхийн хаан сэнтий дэх  эх орон

Монголийн ган замаар зорчном би

                                                  Б Баярмагнай  

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)