Цэцэг оноогүй бороо : Төөрөгт
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Төөрөгт

Төөрөгт 

Таньж мэдэх ч эс гарваль хязгааргүй

Тавилан төөрөгт

Мэдэхээс гүн санахаас алс хайрлахаас илүү

Мэдэхгүй зурлагат

Дөрвөн зүг шиг улирал

Дасахад хэцүү эх орон

Дөрөөн чимээт туурайн цуурайт

Даяар амгалан эх орон

Сөхсөн хаяа ханы нүдээр тэнгэр үзэгдэнэ

Сөөсгөр нялх нүцгэн хөлөөр бурханы хээ тавина

Өвгөд завилахад  уулс багадна

Өргөсөн сүү Отгонтэнгэрийн минь магнайг арчина

Миний  тавилан төөрөгт

Тайрсан хожуулын  залуу насыг  мэдэхгүй

Татарсан Туулын хатсан сайрыг  мэдэхгүй

Ноён уулын хэрмэл тэнэмэл замыг мэдэхгүй

Ноцсон талын өвс ургахыг  мэдэхгүй

Миний мэдэхгүй зурлагат

Дөрвөн зүг шиг улирал

Дасахад сайхан  эх оронтой

 Мэдэхээс гүн санахаас алс хайрлахаас илүү

                              Б Баярмагнай 2015 он 

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
ттт (зочин)

ок

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)